Кабул хотноо эрдэмтдийг хулгайлжээ
Афганистаны нийслэл Кабул хотноо өчигдөр 6.30 цагийн орчимд хэсэг этгээд гадаадын хоёр иргэнийг хулгайлсан талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.
Хулгайлагдсан иргэд эрдэмтэд гэнэ. Кабул хотын Цагдаагийн газар "Гэмт этгээдүүд Афганистаны Аюулгүй байдлын хүчний дүрэмт хувцсыг өмссөн байсан. Одоогоор эрдэмтдийг хэн хулгайлсан нь нууц байна. Цагдаагийнхан хяналтын камер зэргийг шалгаж байна” гэж мэдэгджээ.
Эрх баригчид талибанчуудыг эрдэмтдыг хулгайлсан гэв. Тус бүлэглэл сүүлийн үед жуулчид болон гадаадын иргэдийг гол байгаа болгож, террорист ажиллагаа зохион байгуулах болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.