Өнөөдөр дэлхийн аварга М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Г.Нандинзаяа нар өрсөлдөнө
Олимпын наадмын эхний өдөр Наймдугаар сарын 6
Өнөөдөр манай улсаас гурван тамирчин эхний тэмцээндээ оролцоно. Өчигдөр тэмцээний салхийг байт харвааны Ж.Гантөгс хагалсан билээ. Тэгвэл Жүдо бөхийн хоёр тамирчин 22:00 цагаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Мөнхбатын Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Ц.Цогтбаатар нар Риогийн татамид өрсөлдөх юм.
Мөн Урт бууны дасгалд Г.Нандинзаяа өрсөлдөх хуваарьтай. Манай тулаанчдаас Д.Отгондалай, Г.Ган-Эрдэнэ нар эхний тойрогтоо гоц мөргөсөн тул өнөөдрийн тэмцээнийг өнжих болжээ
Баг тамирчиддаа Амжилт хүсье. Өнөөдөр Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Алтан соёмбот далбаа мандах болтугай.
Ч.Амар
Сэтгэгдэл байхгүй байна.