Г.Ган-Эрдэнэ Кубээс хүрэл медаль хүртэв
Кубын Хавана хотод Кардова Кардины нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн болов. Тэмцээнд шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор олимпийн наадамд оролцох эрхээ хүртсэн манай дөрвөн боксчин тулалдахад 49 кг-д Г.Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Тэрээр мөнгөн медалийн төлөөх тулаанд Кубын тамирчинд дийлджээ. Тэгвэл 60 кг-д Д.Отгондалай эхний даваанд ялагдсан бол хоёрдугаар тойрогт 64 кг-д Б.Чинзориг Хятад, 69 кг-д Б.Түвшинбат Кубын тамирчныг барсангүй. Тэд удахгүй "Рио-2016”-гийн олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээнд жингийнхээ өрсөлдөгчдийг судлахаар Азербайжаныг зорих юм.
Сэтгэгдэл байхгүй байна.