АН намаа шинэчлэх ажлын хэсэг байгууллаа
АН-ын нэр бүхий гишүүд намын шинэчлэлтэй холбоотой санал боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ.
Тус ажлын хэсгийг П.Галиндэв ахалж, нарийн бичгийн даргаар Ө.Шижир, С.Дэмчиг, Ж.Ганхуяг, Ш.Отгон-Өлзий, П.Нүрзэд, Ж.Эрдэнэцогт нарын нийт 17 гишүүн ажиллахаар болжээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын тушаалаар байгуулагдсан тус ажлын хэсэг намын шинэчлэлтэй холбоотой санал, дүгнэлт боловсруулж, намынхаа удирдлагад танилцуулах үүрэг хүлээх аж.
Б.Алтжин
Сэтгэгдэл байхгүй байна.