"АХА"- танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлгийн хөгжилтэй хариултууд
Нөхөр нь ажлаасаа эрт тараад гэртээ иржээ. Эхнэрийнх нь нууц амраг нуугдаж амжилгүй өрөөний буланд хөшөөг үзүүлж,
нүүр амаа хачин болгоод хөшив. Нөхөр:
-Энэ одоо юу вэ?
Эхнэр:
-Аан
энэ үү? Хөшөө байгаа юм аа. Ийм хөшөө одоо их моодонд ороод байгаа
гэхээр би авчихлаа. Манай энэ хөрш Балдангийнх яг ийм хөшөөтэй болчихсон
байна гэсэн. Нөхөр ч үнэмшсэн байдал гаргаж тэгэс ингэс хийж байгаад
хоёул унатахаар хэвтэв. Эхнэр хурхиран нам унтаж эхлэх үед нөхөр нь босч
хөшөө болсон эрд дөхөж очоод:
-Хөөе хөгшөөн чи өлсөж байна уу?
Мэдээж өлсөлгүй яахав. Хоёулаа галын өрөөнд оръё, хоол халааж өгье. Мань
чинь өчигдөр энэ хажуугийн Балдангийнд бүтэн өдөр чам шиг ингэж хөшөө
болж зогсоод. Өөдгүй амьтад чинь ядаж аяга ус өгөхгүй, ёстой зовоосон ш
дээ...
Уйлж байтал нехер маань ирээд нулимс арчаал, нээх хеерхен! Толинд хартал урссан нvдний будгаар сахал зурцан байхын.
Аксент, Хаммер жийпийн хоёр жолооч хоорондоо хэрэлдэж байна гэнэ.
Тэгсэн Хаммерын жолооч аксентын жолоочийг: Чи наад муу сэгээ аваад зайл гэж ээ.
Тэгсэн Аксентын жолооч: Чи өөрөө наад муу лизингээ аваад зайл гэж хариулжээ.
"АХА"- танин мэдэхүйн цэнгээнт нэвтрүүлгийн хөгжилтэй хариултууд
- Монголчууд ямар ясыг сайн мөлжвөл хөөрхөн хүүхэдтэй болно гэдэг вэ?
-Өвдөг
-Хүзүүний яс
- Дэлхийн хүүхэлдэйн киноны эцэг, микки маусыг зохиосон хүн?
- Дашдоржийн Нацагдорж
- Александр Степанович
-Монгол Улсын анхны ерөнхийлөгч хэн бэ?
-Чингис хаан
-Сүхбаатар
- Хувьсгалч эмэгтэй Борыг ямар хаднаас түлхэн амийг нь хороосон бэ?
- Ээж хад
- Ээжид хоёр, эмээд гурав, эгчид нэг байдаг юм юу вэ?
- Мээм
Тэмээн хяруул, оцон шувуу 2 юугаараа ялгаатай вэ?
- Хөлөөрөө
- Хээлтэгч малыг юу гэдэг вэ?
- жирэмсэлдэггүй мал
- азарга
- 2008 оны Бээжингийн олимп аль хотод болох вэ?
- Ирак
- Попкорныг юугаар хийдэг вэ?
- Нефьтээр
- Майга бор гэж ямар амьтан бэ?
- Хонь
- Тэмээ яагаад ярьдаггүй вэ?
- Хэлгүй
- Монголын төрийн сүүлчийн хатан хааныг хэн гэдэг вэ?
- Цолмон
- Чингис хааны эхнэрийн нэр?
- Мандухай цэцэн хатан
- Элбэгдорж хэд дэх ерөнхий сайд байсан бэ?
- Анхны
- Анхны ???
- Сүүлийн
- Тэмүжин Хасарыг яагаад ташуурдуулдаг вэ?
- Их иддэг болохоор нь
- Цаг цагаар нэг цадна тэгээд хэзээ дараа нь цадах вэ?
- Цахилдаг хөхөөрөө үед
-Унагалдаггүй гүүг юу гэж нэрлэдэг вэ?
-Манин гүү
- Аавын аавыг юу гэж дууддаг вэ?
- Хөгшин аав.
- Өндөр жил хэдэн хоногтой вэ?
- 1026
- Лам хүн хоолоо идэхийг юу гэдэг вэ?
- Худрах =(хулгайлах)
- Айн???
- Гудрах
- Монголчууд мэндлэхдээ биеийн хүндэтгэлийг юу гэж хэлдэг вэ? (хариулт-лагшин)
- Цогцос
- Зүчи гэж юу гэсэн үг вэ?
- Хүнийх
- Хүн хэдэн хуруутай вэ?
- 5
- Арслангийн зулзагыг юу гэж нэрлэдэг вэ?
- Симба
- Аманд орохдоо рашаан ундаа мэт Амнаас гарахдаа арслан бар мэт тэр юу вэ?
- Кимчи
- Дунд чөмөг хаана байдаг вэ?
- Дунд хуруунд
- Түвдэнгийн бор гэж хэн бэ?
- Хурдан морь
- Энэ жил УБ хотын хэдэн жилийн ой болсон бэ?
- 21
- Цэдэнбал гэж хэн бэ?
- Цэдэнбалын Чойбалсан гэдэг биз дээ?
- "Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” гэдэг үг хэнд зориулагдсан бэ?
- Онгоцны жолооч нарт
- Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг юу гэдэг вэ?
- Садар эм
- Дэлхийн хамгийн том амьтан
- Туулай
- Эр хүнд байдаг улаан хоолой?
- Шодой
- Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал…?
- Могойн гэрэл…
- Цэцнийг үг хэлэхэд шагнана, харин тэнэгийг яахад шагнадаг вэ? /хариулт-дуугүй байхад/
- Уурлахад
- Аливаа юмны хэлбэр дүрсийг ямар эрхтэнээрээ мэдэрдэг вэ?
- Хамар
- Манай гариг хэдэн эх газартай вэ?
- Зуун хорин зургаа байхаа...
- Зуун хорин долоо.
- Мандухай хатны амийг хэн хороосон бэ? /хариулт-Исмел тайж/
- Дамчаа гуай
-Жилд хэд хоног байдаг вэ?
дуучин Номин-Эрдэнэ: -Юу билээ, 400 билүү нээрээ хэд билээ, мартчижээ...
- Бэлгэвчийг анх хэн санаачилсан бэ?
- Гүндалай
- Ясан хэдрэг гэж юуг хэлдэг вэ?
- Эмээл
- Шүлгийн нэг мөр? /хариулт-шад/
- Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд...
- Манай улсаар аялсан хамгийн анхны гадаадын жуулчин хэн бэ?
- Энх-Амгалан хаан
- Есүхэй баатар Өэлүн-ийг авахаар ирэхэд Өэлүн Чилэдүд "Миний vнэрийг vнэсэж яв” гээд юугаа өгсөн бэ?
-Бөгж
-Алчуур
"Бяцхан мисс-2010″ хүүхдүүд орсон АХА гарч байна.
1 – Эвтэй 4 амьтны хамгийн том ах хэн бэ?
- Баавгай.
2 – Цагаан баавгай ямар өнгөтэй вэ?
- Бор
3 – Ширээ хэдэн хөлтэй вэ?
- 2
4 – Энх тайвны бэлэгдэл шувуу?
- Дэгдээхэй
5 – Чи яг одоо ямар улсад амьдарч байна вэ?
3 хүүхэд дараалаад – УБ гэдэг байгаа
6 – Эмч хаана ажилладаг вэ?
- Барилгад
7 - Монголчуудын хамгийн анхны идээ ундаа юу байсан бэ?
- витафит