Сураг алдагдсан сургууль цэцэрлэгийн засвар дуусахын цагт
Жил бүр улсын гэх тодотголтой өвгөн настай хэдэн цэцэрлэг сургуулиудад улсын төсвөөр зардал гаргаж их засварт оруулж, иж бүрнээр нь дээл хувцасыг нь сольж шинэ хичээлийн жилд бэлддэг билээ. Өнөө жилийн хувьд шинэ хичээлийн жил эхлэхэд 20-хон хоног дутуу байгаа ч их засварын ажил дуусах хаа ч хүрээгүй нь их засварын төлөвлөгөөнд орсон 9 сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдлаар харагдав. Тодруулбал, Албаныхны хэлж буйгаар нохойн дуу ойртсон энэ цагт засварын ажил ердөө 40 хүрэхгүй хувьтай байгаа гэнэ. Тэр ч бүү хэл, зарим нэг сургууль цэцэрлэг өнөөдрөөс засвараа эхлэж буй ч гэв.
Өнөө жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21, 31, 45, 52, 60, "Шавь” цогцолбор, "Эрдмийн өргөө сургуулиуд болон 86, 88, 89 дүгээр цэцэрлэгүүдийг засна. Мөн сайдын багцаас дөрвөн цэцэрлэг, гурван сургуулийг засахаар болсон аж.
Өнөөдрийн байдлаар "Шавь” цогцолбор, 52, 21, 45 сургуулиудын ажил бүрэн дууссан гэх. Харин "Эрдмийн өргөө” суруулийн засварын ажил хөрөнгө санхүү, тендерийн маргаан гэх зэргээр сунжирснаа холбогдох хүмүүс энэ долоо хоногтоо гялалзуулна гэж байх юм. Мөн нийслэлийн 31-р сургуулийн засвар 50 хувьтай үргэлжилж байна. Сонгогдсон 9 сургууль цэцэрлэгээс 86-р цэцэрлэгийн ажил огт эхлээгүй байсан бөгөөд өчигдөрөөс эхэлсэн байна. Харин 84-р цэцэрлэгийн засвар 20 гаруй хувьтай шинэ хичээлийн жилтэй ам өртөс засвараа дуусгахаар ажиллаж байна. Цэцэрлэгүүдээс 89-р цэцэрлэгийн ажил одоогоор дуусч, улсын комисс авахад бэлэн болжээ.
Өнөөдрийн байдлаар ямартай ч их засварын бүтээн байгуулалтын ажил ийм байна. Албаныхан засварыг хугацаандаа дуусгахаар шуурхайлж байгаагаа онцолсон юм.
Мөн энэ жил нийслэлийн хөрөнгөөр 16 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж байна. Өнгөрөгч 2015 онд есөн цогцолборыг ашиглалтад оруулжээ. Харин энэ жил 6 цогцолборыг ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж.
Тодруулбал, 180 хүүхдийн багтаамжтай бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгээс бүрдэх цогцолборуудыг Баянзүрх дүүргийн 23, 28 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хороо,Сонгинохайрхан дүүргийн 24, 25 дугаар хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна. Барилгын ажил үндсэндээ дуусч, одоо гадна тохижилт үлдсэн гэнэ. Улсын комисст хүлээлгэх ажил үлдэж буй гэнэ.
Гэвч 90 ч биш 9-хөн тооны барилгыг гурван сард багтаан засч дуусаагүйн учир нь тендер оройтож зарлагдсантай холбоотой гэнэ. Учир нь энэ зун сонгууль, наадам, АСЕМ гээд олон үйл явдал давхцсан ч жилийн жилд л ийм ядмаг тайлбар хэлж суудгаа больчихмоор санагдах юм.
Начир дээрээ гол зурах нэг зүйл нь өнөө жил мөн л цэцэрлэгийн хүрэлцээ муу байга бөгөөд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 20 гаруй хувь нь цоожтой хаалганы цаана хоцрохыг эх сурвалжууд хэлж буй ч начир дээрээ энэ тоо өсч ч мэднэ. Мөн төдий тооны идэр насныхан, ээжүүд ажилгүй гэртээ сууна гсн үг. Бас болоогүй ээ. Уг нь өдгөө 44хувийн цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгочихоод буй. Нэмж ийм үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгууллага, хувь хүмүүсийг бүртгэж эхлээд байгаа сурагтай. Мөн хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэйө хүвь хүмүүс ч бүртгэлдээ орох хэрэгтэй байгаа юм шүү. Өндөр төлбөр тооцоог нь дийлдэггүй юм аа гэхэд хүүхэд харах үйлчилгээ нүдээ олсон ажил юмдаг.
Ж.ЭРДЭНЭ
Сэтгэгдэл байхгүй байна.