Сайхан арьстай байх 6 энгийн арга
Хүний сэтгэлийг нүднээс нь тольддог бол өөртөө хэр анхаарал тавьдаг эсэхийг нь арьсаар шинжиж болмоор. Үнэхээр ч дутуу нойртой, стресттэй, өвчтэй байхын алиныг нь хамгийн түрүүнд илтгэдэг зүйл бол арьс. Тиймээс өнгөлөг сайхан арьстай байхын тулд дараахь тун энгийн зургаан аргыг тогтмол хэрэгжүүлж байхыг зөвлөж байна. гоо, үзэсгэлэн, төгс, төгөлдөр, арьс, арчилгаа
Гүнзгий амьсгал
Стрессийн хамгийн сонгодог хариу үйлдэл бол гүехэн, галзуу мэт хурдан амьсгалах. Харин үүний эсрэгээр удаан, гүн амьсгаа авах нь амгалан тайван байх хамгийн үр дүнтэй арга. Мэдээж, стрессийн хариу үйлдлийг зогсоож, хяналтаа барихад тусална. Түүнчлэн гүнзгий амьсгаа авснаар тархи, мэдрэл, булчирхай зэрэг дотоод организмууд хүчилтөрөгчөөр бүрэн дүүрэн "цэнэглэгдэх” боломжтой болдог. Бас хүн удаанаар амьсгалах явцдаа өөрийн амьсгалд анхаарлаа хандуулж, өөр юуны ч тухай бодож чаддаггүй. Тиймээс л тархинд ч, арьсанд ч тайвшрал бэлэглэх "ид шидтэй” юм шүү дээ.
Идэвхтэй бай
Өдөр бүр идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар стресст өртөхгүй төдийгүй эрч хүчээр дүүрэн байх болно. Стрессгүй, эрч хүчтэй хүний арьс ямар тунгалаг, сайхан байна гэж та нар төсөөлж байна. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийснээр насжилттай холбоотой өвчнүүдээс сэргийлж, уушгины чадамжийг нэмэгдүүлдэг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Уушгины чадамж нэмэгдэж байна гэдэг нь чиний бие хангалттай хүчилтөрөгчийг хуримтлуулж байна гэсэн үг шүү дээ. Энэхүү баялаг хүчилтөрөгч эс, арьсанд шингэж чиний эрүүл амьдралыг тэтгэх болно.
Сайхан бүхэнд анхаарлаа хандуул
Хэрэв чи үргэлж сэргэлэн цовоо, өөдрөг хөгжилтэй байхыг хүсч байвал цаг тутам сайхан бүхэнд анхаарлаа хандуулж бай. Энэ бол аз жаргалтай болох хамгийн энгийн арга. Үдэш бүр тухайн өдөр болсон хамгийн сайхан гурван зүйлийн талаар бичих бяцхан тэмдэглэлийн дэвтэр нээ. Тэр үйл явдал яагаад чамд аз жаргал бэлэглэсэн юм бол...
Үргэлж эерэг үйл явдал, хүмүүс, мэдээ, мэдээлэлд анхаарлаа хандуулж бай.
Сөрөг зүйлийн нэгээхэнд ч татагдах гэсний хэрэггүй. Харин дараа нь чамайг инээлгэж байгаа бүх зүйлд талархаж буйгаа илэрхийл.
Унтах цагаасаа хумслаад хэрэггүй
Сайн унтаж амарна гэдэг үнэгүй мөртлөө хамгийн үнэ цэнэтэй гоо сайхны эм. Хүмүүс мэргэжилтнүүдээс очоод стресс тайлах хамгийн сайн арга юу вэ, арьсаа сайхан байлгах шилдэг жор аль вэ гээд л асууцгаадаг. Харин энэ бүх асуултанд ганцхан хариулт ирдэг. Тэр бол унт. Чи хангалттай сайн нойроо авч байх хэрэгтэй. Унтах цагтаа унтаж, сайн нойроо авснаар чи стресст өртөхгүй, эрүүл саруул биетэй, амарсан, тунгалаг арьстай нэгэн болно шүү дээ.
Завсарлага ав
Дэлхий дээр хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн дийлэнх хувь нь маш шахуу төлөвлөгөөнүүдийн хооронд амьдардаг. Юу ч хийхгүй сууна гэдэг ажил тэдний нэгнийх нь ч төлөвлөгөөнд багтдаггүй. Сонин байгаа биз. Гэтэл хүн бүр өдөр бүр 10-15 минутыг юу ч бодолгүй, юунд ч санаа зоволгүй зүгээр л амарч, тайвширч суухад зарцуулах хэрэгтэй байдаг. Бүх зүйлээс өөрийгөө чөлөөлөөд шүү дээ.
Хамгийн сонирхолтой нь, ийн амарч суухад чинь шинэ санаа, шинэ мэдрэмж гэнэт төрж, чиний илүү амжилттай урагшлах хөшүүрэг болдог гэдгийг санаарай.
Тэврэлт эсвэл секс
Дээр өгүүлсэнчлэн гоо сайхны, арьсны эмчилгээнд хамгийн үнэ цэнэтэй өөр нэг үнэгүй эм бол тэврэлт бас секс. Секс бидэнд аз жаргал бэлэглэдэг. Хайр дурлалдаа халуурсан секс бүр их аз жаргалыг авчирдаг. Зөөлөн, эрүүл арьсанд ч бас секс хамгийн чухал. Мэдээж, секс, тэврэлтийн аль аль нь стрессээс сэргийлэх хамгийн хүчтэй "зэвсэг”.
Сэтгэгдэл байхгүй байна.