Намар өвлийн 2016 загварын трэнд
Зуны зугаатай, нартай, бороотой өдрүүд үргэлжилсээр .Энэ удаад Монголын хувцас загварын зах зээлд тэргүүлэгчдийн нэг Нано Фэшн компанийн брэнд маркетингийн албанаас 2016 оны намар өвлийн загварын шинэ трэндийн тухай бүсгүйчүүддээ танилцуулахаар бэлдлээ. Мода эргэдэг гэсэн үгийн баталгаа болсон том мөр зузаан гутал гээд өнгөрсөн оны жилүүдийн трэнд эргэн хүчтэй давалгаа болон орж иржээ.Миний хувьд лав цүнхээ үүрэх содон стилл болон CHOKER том деталлуд таалагдаж байна. Бүүр маш их шүү, Ингээд доорх зурагнуудаас НАМАР ӨВЛИЙН ТРЭНДЭЭР АЯЛЦГААЯ.
Хамба хилэн материал болон дундаж зууны сэргэн мандалтын үеийг санагдуулам загварууд нь энэ намрын трэнд болжээ.Эмэгтэйлэг зөөлөн уур амьсгалыг мэдрүүлж чадах энэхүү загваруудыг аль ч загварын шоуны тайзнаас олж харж болно.
Үлээгч ба үдшийн гоёл
Хэн танд үдшийн гоёлд өдөн хөвсгөр куртик санал болгоно гэж бодож байна даа.Тэгвэл энэ жилийн трэнд танд хөвсгөр гялтгар гадуур куртикийг санал болгож байна.Гоёлын даашинз дээр гадуур куртик мода болгон өмсөх болжээ.
Гялалз,Бүсгүйчүүд минь
Гялалзаарай Бүсгүйчүүд минь,Бид та бүхэнд гялалздаг гялтгар гадуур хувцас,даашинз гээд энгийн өдөр бүрийн өмсөх боломжтой загварыг санал болгож байна. Гялтгар саатай этгээд 80 аад оны шоуны Хатан хаан Маддонаг санагдуулам трэнд загварууд мооданд оржээ.
Металл чимэглэл энэ бол ROCKSTAR
Цүнхний хувьд танд энэ улиралын загвар яахын аргагүй ROCKSTAR санагдуулах болно.Өмнөх улиралуудад том хирнээ энгийн цүнхнүүд ноёлож байсан бол энэ улиралын цүнхнүүд нь гоёл чимэглэл деталл ихээхэн шингээсэн байна.
Жижиг нөмрөг
Сүүлийн үед бид болж өгвөл жижиг бага биед эвтэйхэн зүйлээр өөрийгөө халхлах дуртай болсон. Тэгвэл энэ улирлын трэнд жижиг мөр даган унжсан нөмрөг орж иржээ.Энэхүү загвар нь бага зэрэг Ретро мөн маш загварлаг дэгжин харагдахад танд туслах болно.
CHOKER шинэ давалгаа
CHOKER гэхээр бидний төсөөлөлд нарийхан хамба хилэн материал CHOKET үргэлж дуртай байдаг бол энэ улирлын CHOKET улам өвөрмөц улам өргөн деталь чимэглэлтэй болжээ.Урт хүзүүтэй хүзүүгээрээ гоёх дуртай бүсгүйчүүдийн гарцаагүй байр ёстой гоёл болох юм.
Хүзүүний гоёлууд бас шинэ загварын гоёлын аксессуарууд Улсын Их Дэлгүүрийн 1 давхарт байрлах Сикс гоёл чимэглэлийн дэлгүүрт долоо хоног бүр Германаас шинээр ирдэг гэдгийг та мэдэх үү. Монголд гоёлын акссесуар худалдаалдаг дэлгүүрүүд хуруу дарам цөөн, тэндээс бүсгүйчүүд бидэнд таалагдах өнгө загвартайг нь сонгоход амар биш байдаг шүү дээ. Боломжийн үнэтэй, бас 10,000 орчим загварын төрлүүдээс СИКС дэлгүүрт сонголтоо хийхэд амар байдаг . Энэ брэнд өөрөө Герман брэнд учраас Бүх загварууд нь Герман дизайнерийн ур ухаанаар бүтдэг гэсэн шүү.
Нарийн судалтангууд
Энэ юу вэ?энэ бол хэн бүхэн өмсөж болох трэнд гэж үү ? ТИЙМЭЭ !Энэ нарийн судлууд нь ямар ч хүний биед гайхалтай зохицон төгс бие галбиртай харагдуулах болно.Ялангуяа өргөн загварын өмд өмсөх дуртай бүсгүйчүүдийн таалалд нийцэх нь гарцаагүй юм. Монголд тун цөөхөн брэнд дэлгүүрүүд бий. Тун цөөхөн брэнд дэлгүүрүүдийн дундаас Манго брэндийн дэлгүүр боломжийн үнээр, Европт үйлдвэрлэгдсэн, сүүлийн үеийн треэд хувцаснуудыг санал болгодог. Мөн л 7 хоног бүр шинэ коллекцийн бараанууд ирж хэрэглэгчиддээ орчин үеийн өнгө загвар стиль имижтэй хөл нийлүүлэн алхах боломжыг олгодог.
Spice Girls гутлууд эргэн трэнд
SPICE GIRLS өмсдөг гутал эргээд трэнд болон SURPRISE барьж байна. Энэ гутлыг та томоохон загварын 7 хоногуудаас хамгийн том дизайнеруудын шоунаас ч харах боломжтой.
80-аад оны хүчирхэг мөр
80 оны нэг мөрт трэнд үргэлж хүчирхэг хэвээрээ гэдгээ батлан энэ намрын трэнд болон орж иржээ. Энэ мөрийг харахад танд ДИСКО ХАТАН ХААН санаанд чинь бууж байна уу?тэгтэл загварууд нь худалдаанд гархыг хүлээгээд 80-90 оны диско хатан хаан болцгооё.
Борооны цуваас өдөр тутмын цувруу
Энэ намрын трэнд болсон цув нь жирийн цувнуудаас ялгаатай нь борооны цув гэмээр загвар материалыг шингээсэн байна. Гялтгар борооны гэмээр цувнууд нь загвар болон өнгөний хязгааргүй чөлөөт болжээ.
Металл деталл
Саарал жижиг төмрөн деталлуудыг та загварын 7 хоногуудын шоунуудаас харж болно.Хувцасны гоёлоор жижиг чимэглэл деталл болон орж иржээ.Сүүлийн үеийн брэндийн загварт энэхүү трэнд хүч түрэн орж ирсэн ба 3-р хороололд байрлах МАНГО брэнд дэлгүүрт ч мөн адил эдгээр трэнд загварын хувцаснууд иржээ.
Усан цэргийн дүрэмт хувцас
Усан цэргийн дүрэмт хувцас эрчээ алдалгүй энэ намрын трэнд байсаар байна.Загварлаг дэгжин харагдахад тусалдаг энэхүү загварууд нь материал болон хийцийн хувьд таныг бусдаас өвөрмөгц харагдахад тусална гэдэгт итгэлтэй байна.
Хамбан материал
ХАМБА ХИЛЭН МИНЬ ДАХИН ТАВТАЙ МОРИЛ!Бид танд ХАМБА ХИЛЭН загваруудыг ОНЦГОЙГИЙН ОНЦЛОГООР ОНЦЛОЖ байна. 2016 оны хамгийн төгс шийдэл болсон трэнд бол яахын аргагүй ХАМБАН ХИЛЭН материал юм. Зөөлөн материал нь ямар ч загварыг амилуулна.
Ягаан мөн шар
2016 оны трэнд өнгө болсон ягаан шар өнгөнүүд энэ намрын голлох өнгөөр орж ирсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.