Мөргөлдөөний үеэр таван хүн амиа алдав
Энэтхэгийн Кашмир хотод болсон эсэргүүцлийн жагсаал үеэр таван хүн амиа алдсан талаар "www.indianexpress.com” мэдээллээ. Кашмир хотын Ларкипора тосгонд нэг иргэн амиа алдсан бол Райпантан тосгонд дөрвөн хүн мөргөлдөөний үеэр амиа алдсан байна.
Цагдаагийнхан жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, цахилгаан бороохой ашиглажээ. Эрх баригчид эсэргүүцэл үзүүлсэн жагсагчдыг шууд баривчлахыг уриалсан аж. Иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн нь хүчирхийлэлтэй холбоотой юм. Камшир хотноо сүүлийн саруудад олон эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртжээ.
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах уг жагсаалыг зохион байгуулсан 22 настай Бурхн Вани гэгчийг цагдаагийнхан буудан хөнөөсөн талаар иргэд мэдээлсэн байна. Гэхдээ уг мэдээллийг цагдаагийн эрс үгүйсгэж, "Хотын захаас залуугийн цогцсыг олсон. Залуу толгойн тус газраа буудуулсан байсан” гэж мэдэгджээ.
Кашмир хотноо энэ он гараад 20 гаруй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдаж, 60 орчим хүн амиа алдсан байна.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.