Гадаадад ял эдэлж байгаа дөрвөн ялтныг эх оронд нь авчирна
Энэ онд Гадаад улсад хорих ялаар шийтгүүлсэн Монгол Улсын иргэн ялтан шилжүүлж авах ажиллагааны хүрээнд БНХАУ-д ял эдэлж байсан нэг ялтанг өнгөрсөн сард шилжүүлэн авчирсан байгаа билээ.
Тэгвэл одоо 5 ялтны хүсэлтийг хянаж дөрвөн хүсэлтийн шаардлагатай материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилсан байгаа талаар УЕП-ын газраас мэдэгдэв. Монгол Улсад хорих ял эдэлж буй гадаад улсын иргэдээс 2016 онд гурван иргэн эх орондоо ялаа шилжих хүсэлт гаргаснаас Бангладеш Улсын 1 иргэн, БНХАУ-ын 2 иргэн байна. Эдгээр иргэдийн хүсэлтийг Улсын Ерөнхий прокурорт танилцуулан холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжилжээ.
Гэмт этгээдийг шилжүүлэн авах ажлын хүрээнд Монгол Улсын 4 иргэнийг БНСУ, Малайз, БНТурк Улс, БНХАУ-аас шилжүүлэн авах хүсэлтүүдийг холбогдох эрх бүхий байгууллагуудад мөн уламжлаад байна.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.