С.Шойгу: Сирид Оросын нисэх хүчний бааз байх ёстой
Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Россия 24” телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Террористуудтай ширүүн тэмцэхийн тулд Сирид Оросын нисэх хүчний бааз байх ёстой. Оросын армийн зэвсэг тоноглолыг шинэчлэх явдал тогтоосон төлөвлөгөөний дагуу ахицтай байна. АНУ өөрийгөө айлгах хэрэггүй” гэдгийг онцолсон байна. Мөн Сергей Шойгу Сирийн нутагт Оросын агаарын цэргийн бааз байгуулах үндсэн шалтгаан нь бүс нутагт энхийг сахиулахтай холбоотой хэмээн тайлбарлажээ. Өмнө нь ОХУын Ерөнхийлөгч В.Путин "Сирид Орос болон Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн орны иргэд амьдарч байна. Тэдний амь насыг хамгаалах нь бидний хувьд чухал” гэдгийг онцолж байсан билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.