Украинд Чернобылийн аюул дахин давтагдаж магадгүй

0

 

Өнөө цагийн Украин улсад үйл ажиллагаа явуулж буй ихэнх дэд бүтцийг зөвлөлтийн үед байгуулсан бөгөөд тэр цагаас хойш олигтой засвар, өөрчлөлт огт хийгээгүй гэнэ. Киев хотын засаг захиргаа л гэхэд хуучирч муудсан атомын цахилгаан станцаа ашигласаар байгаа аж. Мөнхийн зүйл байдаггүй гэдгийн адил удахгүй Украинд эрчим хүчний томоохон асуудал үүсэхийг хэн ч үгүйсгэхгүй. 

Сүүлийн жилүүдэд тус улсын атомын цахилгаан станцуудад доголдол гарах нь нэмэгджээ. Ялангуяа сүүлийн долоон жилд энэ асуудал хямралын түвшинд хүрээд байна. Энэ талаар Үндэсний шинжлэх ухааны төв болох "Харьковын физик-техникийн хүрээлэн”-гийн ерөнхий захирлын зөвлөх, Чернобылийн АЦС-ын захирал асан Михаил Уманец байр сууриа илэрхийлжээ. 
2015 онд Украины атомын цахилгаан станцуудад томоохон 15 доголдол гарсан нь өмнө жилийнхээсээ 1.5 дахин их гэсэн үг юм. 2016 оны эхээр гэмтэл, доголдлын тоо өмнөх жилийн мөн үеийнхээс хоёр дахин өсчээ. Үүнээс гадна үйлдвэрлэл үе үе үйл ажиллагаагаа зогсоох, бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байх зэрэг үзүүлэлтүүд 33 дахин нэмэгдсэн байна. Энэ нь юуг хэлээд байна вэ. Украины эрчим хүчний салбар уналтад орж, хариуцлагатай ажилд хайнга хандаж байгааг илтгэж буй юм. Ялангуяа Чернобылийн аймшигт ослыг үзсэн улс орон ингэж хандах ёсгүй. 
Долоон жилийн дараа тус улсын АЦС-уудын ашиглалтын хугацаа дуусах бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх таван их наяд ам.доллар шаардлагатай байгаа юм.
Михаил Уманецын хэлж буйгаар тус улсын АЦС-ын үйлдвэрлэлийн хүчин чадал 80 хувиар буурч, хамгийн таатай үедээ ч эрчим хүчээ нийлүүлж чадахгүй, улс орны аюулгүй байдалд асуудал үүсгэсээр байгаа гэнэ. 
Эрчим хүчний хомсдолд орох эрсдэл ийнхүү үүссэн ч хэн ч энэ асуудалд анхаарал хандуулахгүй байгаа аж. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex