Умардын дипломат ажилтнуудын хүүхдүүдийг эх орондоо ирэхийг тушаав

2

 

 

Гадаадад ажиллаж буй Умард Солонгосын дипломат ажилтнуудын хүүхдүүдийг ойрын хугацаанд эх орондоо яаралтай буцаж ирэхийг шаардсан тушаалыг тус улсын эрх баригчид гаргасан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын мэдээллийн "Ёнхап” агентлаг улсынхаа Үндэсний тагнуулын газар дахь эх сурвалжийн мэдээлснийг иш татан уламжиллаа.

 

Уг шийдвэр нь Умардын дипломат ажилтнууд суугаа улс орноосоо оргон зугтах тохиолдол гарах болсныг таслан зогсоох зорилготой аж.

Сүүлийн үед Сөүлийн эрх баригчдад хандан улстөрийн орогнол олгохыг хүссэн хүсэлт Умардын дипломат ажилтнуудаас ирэх болсонтой холбоотойгоор Өмнөд Солонгосын парламентын гишүүд тус улсын Үндэсний тагнуулын газрын удирдлагыг байлцуулан асуудлыг хэлэлцжээ.  

Сануулан дурдахад, Лондонд суугаа БНАСАУ-ын элчин сайдын яамны зөвлөх Тэ Ён Хо хэдхэн өдрийн өмнө Өмнөд Солонгос руу зугтан гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Умард Солонгосын мэдээллийн КСNA агентлаг мэдэгдэхдээ "Тэ Ён Хо бол улсын өмч хөрөнгийг шамшигдуулсан гэмт этгээд мөн” гэжээ. Харин Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын газар уг мэдэгдлийг няцааж "Умардын энэн дипломатч улсын мөнгө хөрөнгө завшсан хэрэгт ямар ч холбогдолгүй” гэдгийг дурдсан байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex