Умардын хөлөг онгоцууд руу гал нээв
СӨҮЛ. /TASS/. Умард Солонгосын загас агнуурын усан онгоц болон түүнийг дагалдан явж байсан эргүүлийн хөнгөн хөлөг онгоц руу Өмнөд Солонгосын эргийн хамгаалалтын цэргүүд сануулах гал нээсэн байна. Учир нь, Умардын хөлөг онгоцууд Шар тэнгис дэх Хойд зааглах шугамыг даван орж ирсэн байжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээллээ.
Хэд хэдэн удаа сануулга өгөх зорилгоор буудсаны дараа Умардын хөлөг онгоцууд гэдрэг буцсан байна.
Хойд зааглах шугам бол хоёр Солонгосыг заагладаг усан хилийн шугам юм. 1950-1953 оны Солонгосын дайн дуусах үед НҮБ-ын цэргийн командлал Шар тэнгист Хойд зааглах шугам гэдгийг яаравчлан тогтоосон боловч БНАСАУ уг шугамыг хүлээн зөвшөөрдөггүй аж. Умардын тал уг шугамыг 38 дугаар өргөргийн зааглах шугамаас урагш шилжүүлэн байгууулахыг шаардсаар ирсэн байна.
Харин АНУ, Өмнөд Солонгос хоёр уг шаардлагыг хүлээн аваагүй учраас Хойд зааглах шугамын ойролцоо хэд хэдэн удаа хилийн будлиан гарч байжээ. Тухайлбал, 2010 оны 11 дүгээр сарын 23-нд Ёнпондо арлын орчимд хоёр тал их буугаар харилцан буудалцсаны улмаас хэд хэдэн хүн амиа алдсан билээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл байхгүй байна.