Чуулганы нэгдсэн хуралдаантай
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.00 цагаас хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1."Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна;
-Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга С.ЭРДЭНЭ танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна.
2.Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.
3."Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн 2015.07.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЦЭРЭНБАТ танилцуулна.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.СУМЪЯАБАЗАР танилцуулна.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.УНДАРМАА танилцуулна.
6.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.БЯМБАЦОГТ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ДЭЛГЭРСАЙХАН танилцуулна.
7.Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ОЮУНДАРЬ танилцуулна.
8.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.НЯМБААТАР танилцуулна.
9.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.СУГАР танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БАТНАСАН танилцуулна.
10.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 08 дугаар дүгнэлт:
-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна.
11.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БАТНАСАН танилцуулна.
12.Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.08.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна;
-Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.АМАРЗАЯА танилцуулна.
Сэтгэгдэл байхгүй байна.