Улсын дугаарын тэгш, сондгойгийн хязгаарлалт үргэлжилнэ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин 08 дугаар сарын 27-ны Бямба гарагт, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин 08 дугаар сарын 28-ны Ням гарагт өглөөний 0800 цагаас 2000 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.