Сав угаагчаас саятан болсон эр

1

 

Америкийн нэрт сэтгэлзүйч Ренди Гэйж энгийн нэгэн сав угаагчаас хэдэн саятан болж болдгийг баталсан Америкийн амжилтын түүхийн сонгодог жишээ хүн юм. 

Тэрбээр 1959 онд АНУ-ын Висконсин мужийн Мадисон хотод төрсөн. Төрсөн эцэг Роберт Рэнди Гэйжийгээ амьдралдаа огт харж байгаагүй юм. Харин төрсөн ээж Кей Гэйж нь түүнийг ах, эмэгтэй дүүгийнх нь хамт ганцаараа өсгөсөн.

Рэнди Гэйж өсвөр насандаа архи, мансууруулах бодист донтож, багаасаа хууль зөрчсөн үйлдлүүдээрээ цагдаа, шүүхийн үүдийг татаж явсан аж. Үүнийхээ улмаас "Madison West High School” дунд сургуулиасаа хөөгдсөн түүхтэй. Ингээд 15 насандаа хулгай, зэвсэглэсэн дээрмийн хэргээр шоронд орсон байна. 
Харин 1974 онд болсон нэгэн үйл явдлаас хойш Рэнди Гэйжийн амьдралд эрс эргэлт, өөрчлөлт гарчээ. Түүнтэй шоронд цуг хүмүүжиж байсан найзынх нь аав, багш Бакстер Ричардсон хөвгүүдийг хориход байнга эргэж ирдэг байв. Бакстер түүний хэргийг судалж үзээд, хүмүүст түүний талаар ярьж, Рэндийг агуу их үйлийг бүтээх чадалтай гэж хэлдэг байв. Энэ яриа ч Рэнди Гэйжийн хорвоог үзэх үзлийг өөрчилж, өөртөө анхаарч эхэлсэн байна. 

1975 онд Рэнди Гэйж тэнсэнгээр суллагдаж, амьдралаа эрс өөрчлөхөөр шийджээ. Ингээд 16 настай хүү Майамид ганцаараа нүүж иржээ. Флоридад мөрөөдлөө биелүүлэхээр ирсэн хүү "Howard Johnson's”, "Pancake House” ресторануудад угаагчаар ажиллаж, дараа нь "Howard Johnson's”, "Pizza Hut”, "Lum's”-ын менежер болон дэвшиж, эцэстээ "Mr Pizza”-гийн хэд хэдэн рестораны эзэн болжээ. 

30 насандаа татварын асуудлаас болж "Mr Pizza” ресторанаа хураалгаж, дуудлага худалдаанд тавиулжээ. Ингээд ажил ч үгүй, 55 мянган ам.долларын өртэй үлдсэн Рэнди Гэйж амиа зогоохын тулд гэрийнхээ тавилгуудыг зарж эхэлсэн байна. Ийм хүнд нөхцөлд орсон үедээ тэрбээр "хөгжин цэцэглэх зарчим”-аа судалжээ. 

Өнөөдөр Рэнди Гэйжийг амжилтад хүрэх замыг судалдаг дэлхийн бүх хүн мэднэ. Тэрбээр хэдэн сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд хүн бүгдийн зүүд мөрөөдөл болсон амьдралаар амьдардаг. Рэнди Гэйж дэлхийн 50 гаруй орноор аялж, амжилтад хүрэх зөвлөгөө, семинараа хүргэжээ. 

Түүний бичсэн "Олон түвшинт мөнгөний машиныг хэрхэн байгуулах вэ” ном бестселлерээр тодорч, сүлжээний маркетингаар амжилтад хүрэх хүсэлтэй хүмүүсийн сурах бичиг болсон юм.

Тэрбээр хурдан хугацаанд амжилтад хүргэх долоон хуулийг гаргасан. Энэхүү долоон хуулийг нь товчлон хүргэж байна. 

1. Хоосны хууль

Хэрвээ танд шинэ гутал хэрэгтэй байгаа бол хуучнаа хая. Хэрвээ танд шинэ хувцас хэрэгтэй бол шүүгээгээ цэвэрлэ. Та нэгэн хэвийн зүйлээсээ сайн дураараа татгалзах ёстой.

2. Эргэлтийн хууль

Хүссэн зүйлээ авч, эзэмшихийн тулд ямар нэгэн зүйлээ тавьж явуулахад бэлэн бай.
3. Төсөөллийн хууль

Юуны түрүүнд хөгжил, цэцэглэлтийг дотроо төсөөлөх хэрэгтэй. Төгс өдрийнхөө зураглалыг гаргаж, итгэж явдаг хүмүүсээсээ өөр хэнд ч бүү үзүүл. Энэхүү зураглалаа өөртэйгөө ойрхон хадгалж, зав гарвал дахин дахин уншиж байгаарай.

4. Уран бүтээлийн хууль

Хүн өөрийн сэтгэн бодож буй зүйл, зөн совин, төсөөллийн энергиэрээ дамжуулан хөгжил цэцэглэлтэд хүрдэг. 

5. Өгөх, авахын хууль

Хүнд ямар нэгэн юм өгвөл 10 дахин ихийг эргүүлэн авдаг. Эд баялагтай болбол үүнийгээ ойр тойрныхонтойгоо хуваалцах нь чухал. Хэрэв танд бэлэг ирвэл бүү хэрэглэ. Энэ нь таны бурханлаг мөн чанарыг доромжилж буй хэрэг юм. Өөрийн авьяас, чадвартаа хүндлэлтэй хандъя гэвэл бэлэг аваад талархаж сурах хэрэгтэй. Дараа нь үүнийгээ бусадтай хуваалцах ёстой. Ингэж чадвал та амьдралдаа илүү их баялгийг дуудна гэсэн үг. 

6. Аравтын хууль

Орчлон ертөнц өөрийн 10 хувийг үргэлж авдаг. Энэ бол дэмжлэг үзүүлсний хариуд өгөх талархлын хууль буюу байгаагийнхаа 10 хувийг өгөх юм. Та бусдад өгсөн 10 хувиа эргээд ирэхийг хэзээ ч мэдэхгүй. Мөнгө бол энгийн үзэгдэл. Гэхдээ хэн нэгэнтэй эвлэрэх, шинэ найзтай болох, эрүүл болох зэрэг өөр хэлбэрээр танд эргэж ирдэг. 

7. Бүгдийг уучлах хууль

Хэрвээ та хүмүүсийг уучилж чаддаггүй бол баялгаа олж авч чадахгүй гэсэн үг. Сэтгэл үзэн ядалтаар дүүрсэн цагт хайрлах зай завсар үлдэхгүй. Та өөрийг тань байнга хэмлэдэг, тайван байлгадаггүй таагүй мэдрэмжээсээ салах ёстой.


Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex