Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг 71,4 хувийн саналаар дэмжлээ. Тодруулбал, уг хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах саналыг дэмжсэн юм. Уг нь тус хуулийг ирэх есдүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжүүлж эхлэх байсан ч хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлгүй гэдэг үндэслэлээр ирэх оны долдугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлуулахыг Засгийн газраас санал болгоод байгаа юм. АН-ын бүлгийн гишүүд уг хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг эсэргүүцсээр байна.