Крис Брауныг баривчилжээ
Америкийн алдарт дуучин Крис Брауныг галт зэвсэг хэрэглэн эмэгтэй хүнийг айлган сүрдүүлсэн хэрэгт сэжиглэн баривчилжээ.
Крис Браун надад буу тулган сүрдүүлсэн гэж нэгэн эмэгтэй цагдаад мэдүүлэг өгсөн аж.
Тодруулбал, Америкийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээний ялагч Бэйли Каррен "найзынх нь үнэт эдлэлд хүрсэн гэх шалтгаанаар Браун надад буу тулгасан” гэжээ.
Дуучин залуу урьд нь хүчирхийлэлтэй холбоотой олон хэрэгт тухайлбал, 2009 онд хуучин найз бүсгүй болох поп од Рианад гар хүрсэн гэж сэжигтнээр татагдаж байсан юм.
Каррен мягмар гарагийн өглөөгүүр дуудлага өгсний дараа цагдаа нар Брауны гэрт очжээ.
Каррен ярихдаа "даваа гарагийн орой би нэг найзтайгаа ажил хэргийн шугамаар Брауны гэрт очсон. Брауны найзын алмаазан зүүлтийг би "сайхан зүүлт” байна гээд барьж үзэх гэтэл тэр залуу гэнэт уурлаж, харин Браун миний нүүрэнд буу тулган "Зайл!” гэсэн” гэв.
Браун харш руугаа цагдаа нарыг оруулахаас татгалзсан учир тэд зэвсгийг олохын тулд нэгжлэг явуулах шүүхийн зөвшөөрлийг хүлээх хэрэгтэй болжээ.
Цагдаа нар хэлэхдээ "Брауны гэрт байсан 10 орчим хүнийг баривчилсан. Тэднийг байцаана” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна.