Трампын хөшөөг дуудлагаар худалдана
Өнгөрсөн сард АНУ-ын хотуудад босгосон Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампын нүцгэн хөшөөнүүдийн нэгийг удахгүй худалдахаар шийдвэрлэжээ.
Трампын биеийн хэмжээтэй яг адилхан хийсэн уг хөшөөг 10 дугаар сард Лос-Анжелест 10 мянгаас 20 мянган долларын хооронд үнэлэн дуудлагаар худалдах аж. Дуудлага худалдаанаас олсон мөнгөний зарим хэсгийг цагаачдын эрхийг хамгаалах байгууллага болох Үндэсний цагаачлалын форумд хандивлах гэнэ.
Уг хөшөө нь улстөрийн өнцгөөс хийсэн дүрслэл бүхий цорын ганц хөшөө биш юм. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтоны костюмтай хөшөө мөн байдаг ажээ.
Трампын нүцгэн хөшөө 15 мянган долларын үнэд хүрч магадгүй байна. Уг хөшөөг "INDECLINE” гэж өөрсдийгөө нэрлэдэг нэрээ нууцалсан хэсэг уран бүтээлчид бүтээж босгосон ажээ.
Нью-Йоркийн "Union Square”-т хэвлий дээрээ хоёр гараа зөрүүлэн тавьсан Трампын нүцгэн хөшөө байрлуулсан боловч хотын захиргааныхан түүнийг зөөж зайлуулсан байна. Лос-Анжелес, Сиэтл, Сан-Франциско, Кливленд зэрэг хотуудад бусад хөшөөнүүдийг байрлуулсан боловч дуудлага худалдаанд оруулах хөшөө нь Лос-Анжелест байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна.