Мелани Трамп 150 сая доллар нэхэмжилжээ

1

 

Мелани Трамп 150 сая доллар нэхэмжилжээ

 

Хатагтай Мелани Трамп Нью-Йоркт цагаар биеэ үнэлдэг ажил хийдэг байхдаа өөрийн нөхөр болох АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамптай  танилцсан байж магадгүй гэж "Daily Mail” сонинд бичиж байсан билээ.

 

 

Мөн блогч Уэбстер Тарплей бичихдээ, хатагтай Трамп өмнөх амьдралын түүх нь олон нийтэд ил болохоос эмээж байна гэжээ.

Хатагтай Трампын өмгөөлөгч Чарльз Хардер мэдэгдэхдээ "эдгээр хүмүүс хатагтай Трампын талаар 100 хувь худал мэдээлэл цацсанаараа түүний хувийн болон мэргэжлийнх нэр хүндэд нь асар их хохирол учруулсан” гэсэн байна.

Уг мэдэгдэлд "тэдний энэ үйлдэл нь маш бүдүүлэг бөгөөд хатагтай Трампт учруулсан хохирлыг 150 сая доллараар үнэлэн нэхэмжилж байна” гэжээ.

Өдгөө 46 настай Мелани Трамп одоогийн Словени улсад төрсөн бөгөөд 1990-ээд онд загвар өмсөгчөөр ажиллахаар АНУ-д очсон аж. Тэрбээр Дональд Трамптай 2005 онд гэр бүл болжээ. "Daily Mail”-ийн цахим хуудас Мелани-гийн талаар бичсэн зүйлээ "Сюзи” гэдэг Словенийн сэтгүүлээс иш татсан байна.  Уг сэтгүүлд, загвар өмсөгч хатагтай Трамп биеэ үнэлэгчийн ажил хийж байсан, мөн 1995 онд Нью-Йоркт нүцгэнээр зургаа авахуулж байсан талаар дурдсан гэнэ.

Блогч У.Тарплей бичихдээ "хатагтай Трамп биеэ үнэлэгчээр ажиллаж байх үед нь үйлчлүүлж байсан баян хүмүүс өөрийнх нь булайг дэлгэх вий гэсэн айдастай байгаа” гэжээ. 

У.Тарплей болон "Daily Mail” хоёр өөрсдийн нийтлэлүүдээ цахим хуудаснаас арилгаад байгаа аж. Хатагтай Трамп биеэ үнэлэгч байсан тухай мягмар гарагийн орой хэвлэгдсэн "Daily Mail”-ийн нийтлэл худал байсан ч гэлээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд сөргөөр нөлөөлөх нь тодорхой. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex