Обамад гомдсон Трамп түүнийг АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч гэжээ
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж буй тэрбумтан Дональд Трамп тус улсын төрийн тэргүүн Барак Обамагийн шүүмжлэлд гомдон, түүнийг АНУ-ын түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч хэмээн дүгнэсэн байна. Энэ тухайгаа Дональд Трамп өөрийн Twitter хуудсанд бичжээ.
Өчигдөр Барак Обама үг хэлэхдээ, тэрбумтан Дональд Трамп бол төрийн өндөр дээд албан тушаалд тохирох хүн биш, чухал асуудлуудыг шийдвэрлэх суурь мэдлэг муутай, зан ааш, байр байдал нь ч ийм албан тушаалд нийцэхгүй хэмээн шууд өгүүлсэн аж.
Америкийн одоогийн Ерөнхийлөгч цааш нь өгүүлэхдээ, Бүгд найрамдах нам болон Дональд Трамп гэх хүнтэй улстөрийн өөр үзэл бодолтой учраас ингэж байгаа ч юм биш, тодорхой хувь хүн талаас нь тэгж дүгнэж байгаагаа дурдсан байна. Тэрээр бүгд найрамдахчуудад хандан, Трампыг сонгуулийн кампанит ажилд нь дэмжихгүй байхыг уриалсан аж.
Д.Мигаа
Эх сурвалж: ZONE.MN
Сэтгэгдэл байхгүй байна.