Нүүр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон анхны хүн нас баржээ
Нүүр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон дэлхийн анхны хүн болох Францын иргэн, эмэгтэй Изабель Динуар /Isabelle Dinoire/ нас барсан гэж Францын эмч нар мэдэгдлээ.
Тэжээвэр нохойндоо уруулан хүн танихын аргагүй болсон түүнд 2005 онд хамар болон ам шилжүүлэн суулгаж байсан юм.
Гэвч дархлаа дарангуйлдаг эмийг хэт хэрэглэсний улмаас тэрбээр сульдан ядарч, энэ оны дөрөвдүгээр сард 49 насандаа хорт хавдраар нас баржээ.
Изабель Динуар нас барсан тухай мэдээллийг түүний ар гэрийнхнийх нь хувийн нууцыг хүндэтгэн олон нийтэд тэр даруй зарлаагүй ажээ.
Сүүлийн жилүүдэд нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг АНУ, Испани, Турк, Хятад болон Польш улсад хийж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.