Уилл Смитын хүү Жейден нас барсан уу
Америкийн жүжигчин, реппэр Вилл Смит, Жада Смит нарын хүү Жейден Смит нас барсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт сошиал сүлжээнд цацагджээ. "Аз жаргалын эрэлд” киногоор жүжигчний замналаа эхлүүлж, "Каратэ хүү” киногоор манай уншигчдад илүүтэй танигддаг 18-хан настай жүжигчин залуу нас барсан тухай мэдээлэл тэрхэн зуурт олны анхаарлыг ихээр татсан аж.
Тэгвэл Жейден Смит эдүгээ амьд сэрүүн байгаа гэнэ. Тэрбээр лайк цуглуулах зорилго бүхий хуурамч мэдээллийн хохирогч болсон нь энэ аж. Жейден өнгөрөгч амралтын өдөр найз охинтойгоо зугаалж явахдаа папарацчдын дуранд өртөж, амьд мэнд байгаа нь батлагдсан байна.
Лайк цуглуулах зорилгоор олны танил эрхмүүдүүдийг нас барсан гэх худал мэдээлэл бэлтгэн сошиал сүлжээнд тараах хэсэг бүлэг этгээдүүдийн "дайралт”-д ганц Жейсен өртөөгүй. Өмнө нь Сильвестр Сталлоне, Майли Сайрус нарын ч нас барсан гэх мэдээлэл цацагдаж байсан билээ.
Mminfo.mn