Кардашиан сонгуульд саналаа өгөхгүй
Реалити шоуны од Ким Кардашиан өчигдөр инстаграм хуудастаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй тэрбумтан Дональд Трамп болон Хилари Клинтон нарын уйлж буй эможи зургийг нийтэлсэн талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.
Ким "Би ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхгүй. Учир нь энэ хоёр надад таалагдахгүй байна” гэж хэлжээ. Хос өнгөрсөн сард Хиларитай авахуулсан зургаа инстаграмдаа нийтэлж, дэмжихээ мэдэгдсэн билээ.
Кардашианы нөхөр, реппер Кейни Уэст өнгөрсөн "MTV”-ийн үеэр 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийлээд байгаа юм.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn