Оросын талаас Засгийн газарт дахин “шахалт” үзүүлэх үү

0

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын толгойлсон Засгийн газарт Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн импортлох авто бензин, дизель түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг манай улсад ОХУ-аас суух Элчин сайдын яамнаас ирүүлсэн байдаг. Ингэхдээ тэд онцгой албан татвараас чөлөөлүүлэх өөрсдийнх нь хүсэлтийг хүлээж авахгүй бол транзит тээврээ зогсоохоо мэдэгдсэн билээ.Ийм "шахалт"-ыг хүлээж авсан төр, засгийнхан ч тэр даруй Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Хэдийгээр УИХ-ын байнгын хороодын хурал дээр дээрх асуудал хүчтэй өрнөж, бүр зарим нэг нь эсэргүүцэж байсан ч эцсийн мөчид хуулийг төслийг дуу нэгтэйгээр баталсан. Ингэснээр Засгийн газарт үзүүлсэн Оросын талын шахалт биеллээ олж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс онцгой албан татварыг тэглэхээр болсон юм. Энэ бол ОХУ-аас манай Засгийн газарт үзүүлсэн "шахалт” ямар хүчтэйг харуулсан явдал байв.

Тэгвэл Засгийн газарт шахалт үзүүлж санасандаа хүрсэн Оросын тал "гар бариад бугуй барина” гэгчээр хүсэлт нэрийн дор дахин "шахалт" үзүүлж болзошгүй нь. Учир нь, өнгөрсөн мягмар гарагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн Олег Белозёровыг хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр ноён Олег Белозёров Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн хэрэгцээнд зориулж хэрэглэдэг дизель түлшинд ногдуулсан онцгой албан татварыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс тэглэх болсонд талархаж буйгаа илэрхийлэхээс гадна энэхүү татварыг заавал он гарахыг хүлээхгүйгээр 2016 ондоо багтааж тэглүүлэх саналтай байгаагаа уламжилжээ. 

Хэдийгээр Ерөнхий сайд тоймтой хариу өгөөгүй ч Оросын талаас дахин өмнөх аргаа ашиглахыг үгүйсгэхгүй юм. Учир нь, 1998 оноос хойш Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон жилд 2-4 тэрбум төгрөгийн татвар төлж ирсэн бөгөөд өнгөрсөн онд 21 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байдаг. Харамсалтай нь, энэ жил онцгой албан татварын хэмжээг 15 дахин нэмсэнтэй холбоотойгоор 36 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэх үүргийг хүлээсэн нь санхүүгийн хувьд тэдэнд хүнд ачаа болоод байгаа билээ. 

Өөрөөр хэлбэл, төлөх татварын хэмжээг нэмэх тусам "Улаанбаатар төмөр зам"-ын эдийн засаг хүндрэх болсон төдийгүй Япон улсын Засгийн газраас зээлсэн 115 тэрбум төгрөгтэй дүйцэх хэмжээний иенийг 2023 он гэхэд төлж дуусгах үүргийг хүлээсэн нь ч үүнд нөлөөлж байгааг онцолж байна. Хамгийн гол нь, энэ чигээрээ онцгой албан татварыг манай улсад төлөөд явбал дээрх зээлийг барагдуулах эдийн засгийн боломж тус нийгэмлэгт байхгүй аж. 

Эх сурвалж:
 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex