Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг хэлэлцлээ

0

Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг хэлэлцлээ

 

Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг баталлаа

 

 

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган хуралдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хийв. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат шинээр хууль батлан гарахтай холбогдсон зардлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар асууж, тодруулсан. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр эдгээр хуулиудыг батлан гаргахад ямарваа нэгэн нэмэлт санхүүгийн зардал үүсэхгүй болохыг хэлснээр гишүүд асуулт асууж, санал хэлж дууссан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, гишүүдийн 81.2 хувийн саналаар тогтоолын төслийг баталлаа.

 

Хуулийн төслүүд батлагдсантай холбогдуулан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ, "Монгол Улсын Батлан хамгаалах салбарын бодлогын үндэс, барим бичиг болон батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчилсэн хувилбарыг ихээхэн хэмжээний хүч хөдөлмөр, оюун ухаан заран гурван удаагийн УИХ, мөн нилээдгүй тооны Засгийн газрыг дамнуулан байж шинэчлэн баталж чадлаа. Хэдийгээр багагүй урт хугацаанд үргэлжилсэн ч эцсийн дүндээ манай улс төрийн хүчнүүд эх орныхоо язгуур эрх ашгийн үүднээс санаа бодлоо нэгтгэж чаддагийг харуулсан. Монголын төрт ёсны бодлого үргэлжилсээр байгааг тод илэрхийлсэн чухал үйл явдал боллоо гэж үзэж байна. Өнгөрсөн онд батлагдсан Батлан хамгаалах салбарын бодлогын үндэс болон өнөөдөр бидний эцэслэн баталсан багц хуулийн гол ач холбогдол нь энэ хууль салбарын эрх зүйн орчны шинэчлэлд нэгэн шинэ үеийг нээж байгаа юм. Монгол Улсын цэргийн байгуулал нэгдмэл байх тухай олон жил үргэлжилсэн улс төрийн маргаан, үзэл бодлын зөрчилдөөнийг нэг мөр болгон шийдвэрлэж чадсанд оршиж байна. Үүний тулд бид төрийн цэргийн байгуулал гэдэг манай улсын эрх зүйн хэм хэмжээний хувьд шинэ ойлголтыг маш тодорхой томьёолон үүндээ зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага багтаан анх удаа хуульчлан баталлаа. Ингээд Монголын Батлан хамгаалах салбарын бодлогын үндэс баримт бичиг болон батлан хамгаалах салбарын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн. Эдгээрийг батлуулахын төлөө чин сэтгэлийн зүтгэл гаргаж дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлье. Эдгээр баримт бичиг, багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхийн төлөө санаа нэгдэн ажилласан өмнөх УИХ-ын ажлын хэсгийн гишүүд, өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирж, энэ хуулийн төслүүдийг эцэслэн баталсан болон Анхдугаар чуулганаараа батлан хамгаалах салбарын бодлогыг онцгойлон үзэж Батлан хамгаалах яамыг үндсэн чиг үүргийн яам болгохыг дэмжиж хуульчлан баталгаажуулсан эрхэм гишүүд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн ажлын хэсэгт орж ажилласан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон бусад байгууллагын эрдэмтэд, мэргэжилтнүүддээ талархаж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол цэргийн сүр сүлд үүрд мөнх бадран мандах болтугай” хэмээв.

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн өөрийн хэрэгцээнд импортлох дизелийн түлшинд ногдуулдаг онцгой албан татварыг чөлөөлүүлэх хүсэлтийг тус нийгэмлэг болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлээд байгаа аж. БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд 1949 онд байгуулсан хэлэлцээр болон одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчны хүрээнд Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварыг чөлөөлөх боломжгүй байгаа юм байна.

 

Татварын ерөнхий хуулийн 3.1-д "Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан тул тусгайлсан хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх замаар тус нийгэмлэгийн хэрэгцээнд импортоор оруулж ирэх дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх боломжтой. Мөн Төсвийн тухай хуулийн 6.2.5-д "Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” гэж заасан тул дээрх хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн төсөлд тусгалаа хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

 

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

 

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүндийн 25.5 хувь дээрх саналыг дэмжээгүй тул Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex