Брэд Питтийн шинэ гэргий бие давхар гэнэ
Дэлхийн хамгийн үлгэр жишээ хос гэгдэж явсан Брэд Питт, Анжелина Жоли нарын хамтын амьдрал дуусгавар болсон нь олон зуун сая фэнүүдэд нь цочир мэдээ болов. Бат бөх гэр бүлийн амьд домог болсон хосууд хоёр тийшээ болсон шалтгаан нь Брэд Питтийн шинэ хайрын романсаас үүдэлтэй болох нь ил болоод байгаа. Үүгээр ч зогсохгүй Питтэй амрагийн холбоотой болсон жүжигчин Марион Котилард бие давхар болохыг Дэйли Мэйл мэдээлэв. Марионы хувьд хоёр дахь хүүхдээ гаргахаар төлөвлөж буй бөгөөд урьдны зохиосон амьдрал нь бүтэлгүйтсэн түүхтэй юм байна.
Өдгөө 40 нас хүрч буй Котилард бие давхар гэдгээ инстаграм хуудсаараа олонд мэдээлсэн юм. Тэрбээр Холливудын хамгийн хүчирхэг гэр бүлийн дундуур орсон нь олон хүний дургүйцлийг төрүүлэхийн сацуу бэлэвсэрч хоцорч буй Анжелина Жоли хүнд өвчин туссан нь асуудлыг улам хүндрүүлж байгаа аж.
Брэд Питтийн хувьд урьд нь Анжелина Жолитой "Смитийнхэн” кинонд тоглох үедээ амрагийн холбоо тогтоож экс эхнэр Женнифер Анистонтой гэр бүлээ цуцлуулж байжээ. Тэгвэл энэ удаа Анжелинатай хамтын амьдралаа дуусгавар болгох үедээ мөн л шинэ уран бүтээлд хамтран тоглож буй бүсгүйтэй янаг амрагийн харилцаатай болсон аж. Шинэхэн хосууд Дэлхийн II дайны сэдэвтэй "Allied” кинонд дүр бүтээсэн юм.
Т.Бат
Time.mn