Эм нохдод спираль тавихгүй савыг нь авах гэнэ

0

 

Сүүлийн хэдэн өдөр золбин нохдод спираль тавина, үүнд таван тэрбум төгрөг зарцуулна гээд нэлээд шуугисан. Эмэгтэйчүүддээ спираль тавьж, хүсээгүй жирэмслэлтээс бүрэн хамгаалж чаддаггүй юм байж, золбин нохойг барьж аваад л саванд нь ерөндөг суулгах гэнэ. Ийм их мөнгийг золбин нохдод зарцуулж байсны оронд хүүхдийнхээ мөнгийг өгсөн нь дээр гээд энэ асуудлаас болж багагүй шүүмжлэл гарсан. Тэгвэл энэ асуудлаар Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэдээлэл хийлээ. 

Сүүлийн жилүүдэд эзэнтэй, эзэнгүй нохдод уруулж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол эрс нэмэгджээ. Үүнээс гадна халдварт өвчин тараах, орчныг бохирдуулагчид нохой, муур ордог. Тэгэхээр нохой муурыг бүртгэлжүүлэх, золбин муур, нохойг устгах зайлшгүй шаардлагатай. 

Нэг нохойг устгахад 
12500 төгрөг зарцуулдаг


Нийслэлийн засаг захиргаанаас золбин гэгдэх хэдэн зуун мянган нохойг жил бүр буудаж устгадаг ч эзэнгүй тэнүүчлэх нохдын тоо буурдаггүй. Харин ч хараа хяналтгүй ноход үржсээр, өссөөр л байна. Оны эхний найман сарын байдлаар нийслэлд нийт 78.5 мянган нохойг буудаж устгажээ. Нэг нохойг устгахад дунджаар 12500 төгрөг шаардагддаг бөгөөд жилд нохой устгалд 800 гаруй сая төгрөг зарцуулдаг юм байна. 
Золбин нохдыг буудаж устгаж буй хэдий ч тоо нь буурахгүй байна. Улаанбаатар хотод 320 гаруй мянган золбин нохой байна гэсэн судалгааг Зооноз судлалын үндэсний төвөөс гаргажээ. Тиймээс буудахаас илүүтэй үржил зогсоох хагалгааг хийх шинэлэг аргыг хэрэгжүүлж үзэхээр санал асуулга явуулж эхэлжээ. Амьтны эрхийг хамгаалагчдын ч дэмжлэгийг хүлээж буй энэхүү аргыг хэрэглэснээр жил болгон гудманд хаягдаж өлсөх, бэртэж гэмтэх, буудуулах амьтдын тоо багасна гэж үзжээ.
Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга Оюунцэцэг "Манайх гэр хороо. Хэдэн эмэгтэй хэсгийн ахлагч нар маань буутай анчин дагаад өглөө эрт, хөл хөдөлгөөн багатай үеэр гудамжуудаа зааж өгч, нохой устгах ажиллагаанд оролцдог. Нохойг дутуу буудаж, шархдуулах, гудамжинд, айлын үүдээр цус урсгах нь энүүхэнд. Үүнээс болж эмэгтэй хэсгийн ахлагч нар маань маш их айдаг” хэмээн ярьж байлаа. 

Золбин нохойд спэй хийхгүй

НЗАА-наас эзэнтэй нохой, муурыг бүртгэлжүүлэх, хүн, мал, амьтныг нохой мууранд хазуулах болон нохой муурнаас үүдэлтэй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эзэнгүй нохой, муурны тоог бууруулах, устгах, нохой, муурны сэг зэмийг устах, нохой муурны албан татварыг төвлөрүүлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахаар "Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, эзэнтэй нохойны албан татвар төвлөрүүлэх, эзэнгүй нохой, муурны тоог буурулах, устгах үйл ажиллагаанд дагаж мөрдөх журмын төсөл” боловсруулжээ.
Уг журам батлагдвал эзэнтэй нохой, муурыг тэмдэг, паспорттой болгож, жил бүр тарилга, туулгад хамруулна. Нохдыг эздийнх нь хүсэлтээр засах, үрийн сувгийг нь боох мэс засалд оруулах юм байна. Эм нохойн нөхөн үржихүйн эрхтэн болох өндгөвч, савыг нь авах энэ мэс заслыг "спэй” гэж нэрлэдэг бөгөөд гадуур яригдаад байгаа шиг спираль тавих асуудал огт хөндөгдөөгүй гэнэ. 
Үүнээс гадна эзэнтэй нохдод татвар ногдуулах, эзний хариуцлагагүй үйлдлээс болж савыг нь боолгоогүй ноход гөлөглөх, гөлгийг нь төөрүүлэх зэрэг асуудал илэрвэл торгууль тавих зэрэг эрх зүйн зохицуулалт хийхээр тусгажээ. Яг үнэндээ золбин ноход өөрсдөө үүсэн бий болдог зүйл биш. Эзэнтэй нохдоос бий болдог. Айлууд орой үдшийн цагаар нохойгоо сул тавьснаас болж өөр айлын ноходтой үржилд орж, тэндээс гарсан гөлгийг төөрүүлдгээс золбин нохой үүсдэг байна. Тиймээс золбин нохойг биш, эзэнтэй нохдыг спэйд оруулна гэж байлаа. Одоогоор нохойг спэйд оруулахад хэчнээн төгрөгийн зардал гарах, үүнийг хаанаас гаргах талаар тодорхой журам гараагүй юм байна. 

Спэй мэс засал дэлхий дахинд

Бид энэ асуудлын хүрээнд эм нохдын савыг боох мэс ажилбар дэлхий дахинд хэрхэн хийгддэг, ямар ач холбогдол, сөрөг үр дагавартай судалж үзлээ. 
АНУ-д нохдын талаас илүү хувийг нь засах буюу сав, өндгөвчийг нь авах ажиллагаанд оруулсан байдаг. Ялангуяа энэ нь үүлдэргүй нохдод их хамаатай. Золбин амьтдыг хүлээн авдаг асрамжийн газруудад амьтдыг заавал хөнгөлөх буюу сав, өндгөвчийг нь авдаг байна. Ийм ажиллагаанд ороогүй амьтныг шинэ эздэд шилжүүлэх эрхгүй. 
Нохой эзэмшигчдийн дунд хөнгөлсөн эр нохой таргалж, аливаа зүйлийг сонирхох нь багасдаг, амьдралын идэвхгүй болдог гэсэн яриа байдаг. Энэ бол огт үнэмшилгүй, худал яриа гэж эрдэмтэд үздэг байна. Түүнчлэн нохдыг хөнгөлж засах, сав, өндгөвчийг нь авах нь амьтны эрхэнд халдсан үйлдэл, харгис арга хэмжээ ч гэж үзэх нь бий. 
Хэдий тийм боловч амьтад өөрсдөө нөхөн үржихүйн эрхтнээ алдсандаа огт харамсахгүй. Тэд өөрсдийн төрлийг үргэлжлүүлэхийн тулд л өсөж үрждэг болохоос хүн шиг сексээс таашаал авна гэж үгүй. Эм нохой ч эх хүний баяр жаргалыг мөрөөддөггүй гэдэгт итгэлтэй байж болно. Харин ч хэдхэн долоо хоногт гөлөгнүүдээ асарч, яаж нохой шиг амьдрахыг зааж өгчихөөд, тэднийг сонирхохоо болино. Хэдэн сарын дараа гөлгөө хараад танихгүй, уралцаж, зодолдож мэднэ. Эр нохойн хувьд ч эцэг болсноо мэдэхгүй, үр удмаа анхаарч халамжлахгүй. Тэр ч бүү хэл гөлгөө, хээлтсэн эм нохойгоо ч танихгүй байж мэднэ.

Үржлийг хязгаарлахын давуу тал

Эр нохойг хөнгөлснөөр гэртээ тэжээхэд илүү амар болно. Тэнэхгүй, эм нохой хайж зугтах шаардлага үүсэхгүй. Тиймээс хайртай нохойгоо алдах магадлал багасна. Үүнээс гадна хөгшин нохдод зонхилон тохиолддог төмсөгний хавдар тусах эрсдэл үгүй болно. Хөгшин эр нохойн 60 хувьд үүсдэг түрүү булчирхайн үрэвсэл тусах магадлал ч багасна. 
Эм нохой ч бас гэрээс зугтах нь багасна. Спэй хийлгээгүй эм нохой 6-10 сард ороо нь ордог. Энэ үед ааш зан нь хувирч, ярдаг болдог. Мөн эм нохой хөгшрөхөөрөө хөхний хавдар тусах эрсдэл нэмэгддэг. Эм нохойнд пиометр буюу савны хүнд халдвар авах тохиолдол их байдаг. Заримдаа энэ нь үхэлд ч хүргэх аюултай бөгөөд эрт үед нь сав, өндгөвчийг нь авсан тохиолдолд үүгээр өвчлөхгүй байх бүрэн боломжтой. 

Нохдод хэзээ спэй хийхэд 
тохиромжтой вэ


АНУ-д эм нохойд зургаан долоо хоногтой байхад нь сав, өндгөвчийг нь авах мэс ажилбарт орсуулдаг. Үзэсгэлэн, үржүүлэгт тохироогүй гөлгийг шууд ийм ажилбарт оруулдаг гэсэн үг. Мэдээж нохойг орой ч засч, спэй хийж болно. Хүсвэл хэд хэдэн удаа гөлөглөсний дараа дахин хээлтэхээс хамгаалж спэй хийдэг байна. Эр нохойг хөнгөлөхөд мэдээ алдуулах тариа хийж байгаад хоромхон хугацаанд мэс ажилбар хийнэ. Эм нохойн хэвлийн хэсэгт зүсэлт хийж, сав, хоёр өндгөвчийг нь аваад цусыг нь тогтоохын тулд судсыг нь бооно. Мэс заслын дараа нохой амархан сэргэж, хэвийн байдалдаа ордог. Гэхдээ энэ үеэр халдвар авах тохиолдол ч цөөнгүй бий. 

Нохойн үржлийг хязгаарлахгүй бол яах вэ 

Жил бүр нийслэлийн төсвөөс 800 гаруй сая төгрөг зарцуулж, олон хүний сэтгэл санааг хямраан байж цус урсгасан устгал хийж байгаа ч золбин нохдын тоо буурахгүй байх нь үржлийг нь зогсоох арга хэмжээ аваагүйтэй холбоотой. 
Нэгэн жижигхэн тооцоо хийе. Далматин үүлдрийн эм нохой нэг удаад дунджаар долоон гөлөг гаргадаг. Нэг ийм нохой таван жилийн турш ямар ч хараа хяналтгүйгээр хээлтэж, гөлөглөлөө гэж бодъё. Тэгвэл нийт 35 гөлөг гаргана. Ингээд гөлөгнүүд нь томорсоор бүгд тус бүр 35 гөлөгтэй боллоо гэвэл зургаан үеийн дараа 105.043.721 болж өснө. 
Хэрвээ бид нохойн үржилд хяналтад тавихгүй бол нохойн тоо хүн амаасаа ч давж мэдэхээр байгаа юм.

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex