SOS: Золбин нохойд хазуулж, галзуу чононд ноцуулсан хариуцлагыг хэн хүлээх вэ

1

Монгол Улсын иргэн хэнбугай ч Үндсэн хуульд заасан амьд явах, аюулгүй орчинд амар тайван амьдрах ёстой гэсэн эрхээ эдлэх ёстой. Гэтэл сүүлийн үед энэ эрхээ эдэлж чадахгүйд хүрч айдас хүйдэстэй амьдрах боллоо. Мөрөөрөө ажлаа хийж яваад золбин нохойд хазуулах, гэр бүлээрээ салхилж яваад галзуу чононд ноцуулах явдал энүүхэнд болжээ.

Сүүлийн үед Нийслэл хотод хээрийн гайхал гэгч айхтар араатан айлчилж, хэн нэгэн рүү дайрч хазаж ноцсон гэх мэдээлэл иргэдийг айдаст автуулж, цочиролд оруулаад байна. Нийслэлд золбин ноход бол тоогоо алдсан даа. Эзэнгүй, тэнэмэл золбин ноход нь Нийслэлийн төв цэг болох Сүхбаатарын талбай дээр хүртэл эрх чөлөөтэй бэлчиж, бүр зүлгэн дээр нь эрх тааваараа хэвтсэн харагддаг ч гэр хорооллын гудамжинд сүргээгээрээ бэлчиж явдаг. Тэд гэмгүй царайлж байгаад гэнэт хүн рүү, хүүхэд рүү, хөгшид рүү дайрч хазаж, биед нь гэмтэл учруулах цаашлаад амь насыг нь хохироохыг үгүйсгэхгүй.

Хүүхэд нохойд хазуулж, шархаа даалгүй амиа алдсан хэрэг гарсан. Золбин нохойд уруулж амиа алдсан, эсвэл эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд хариуцлагыг нь хэн хүлээх вэ. За яах вэ, эзэнтэй нохойд хазуулж уруулбал, эзэнд нь хариуцлага тооцох эрүүгийн хариуцлага байдаг юм байна. Харин золбин нохдод хазуулбал гэсэн асуудал яах аргагүй гарч ирж байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга болон дүүргүүдийн Засаг дарга нарын зөвлөлийн хурлаар золбин ноход болон муур устгах ажлыг эрчимтэй хийж, зардлыг нэмнэ гэж ярьцгаасан.

Нийгэмд нохойг араатан гэдгийг мэдрүүлсэн нэгэн үйл явдал бол дөрвөн настай хүү нохойд сэглүүлж амиа алдсан харамсалтай хэрэг юм. Энэ хэрэг Нийслэлчүүдэд цочироо өгч, анхааралдаа авах гол сэдэв болгосон гэж ойлгож болно. Тодруулбал, энэ сарын 16-нд дөрвөн настай хүү ойролцоо амьдардаг 44 настай Б-ийн "Дундад Ази” үүлдрийн нохойд хазуулж, хүнд гэмтээсний улмаас шархаа даалгүй хамамсалтайгаар нас барсан билээ. Хөөрхий хүү эмнэлгийн тусламж авсан хэдий ч шархаа даалгүй өөд болсон юм. Тиймээс эл хэргээс үүдэн золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор Нийслэлийн хэмжээнд нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг аж. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал одоо хүрэлцэхгүй байгаа гэдгийг тухайн үед дүүргийн дарга нар онцолж 12 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг гаргасан байгаа юм. Ер нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээлж буйгаар өнгөрсөн онд 2943 хүн нохойд хазуулж хандсанаас 1144 буюу тал хувь нь хүүхэд байжээ. Мөн он гараад хоёр сарын хугацаанд 463 хүн нохойд хазуулж эмчилгээ хийлгэсний 23 нь тав хүртэлх насны хүүхэд байгаа юм. Тэдний ихэнх нь гудамжны буюу золбин нохойд хазуулсан байна. Харин цагдаагийн байгууллагад ийм гомдол маш цөөн ирдэг аж. Эцэг, эх нь ажилтай үедээ хүүхэд нь нохойд хазуулсан ч тоолгүй өнгөрдөг гэж цагдаагийнхан хэлж байна. Хүүхэд өөрөө гомдол гаргаж чадахгүй учраас хаана хандаж, хэнд ч хариуцлага тооцохгүй замхарч, хөсөр хаягдаж байна гэсэн үг. Нэг ёсондоо золбин нохойд хазуулсан бол хүүхдийн хохь болж үлдээд байгаа юм.

Харин өнгөрсөн долоо хоногт Шарга морьтод буюу зуслангийн гэртээ амрахаар очсон залуус галзуу чононд ноцуулсан ноцтой хэрэг гарсан билээ. Тэд амралтын өдрөө зусландаа өнгөрөхөөр очоод таагүй зүйлтэй тааралдсан юм. Өглөөгүүр цэвэр агаарт өлгийтэй хүүхдээ салхилуулаад явж байсан хоёр хүн рүү галзуу чоно гэнэт дайрч, эхлээд эрэгтэйг нь хазсан байдаг. Эхнэрээ хүүхдийнхээ хамт аймшигт араатнаас зугтаалгаж чадсан гэрийн эзэн чонотой багагүй ноцолдож, биедээ хүнд биш ч цөөн тооны шарх авсан.

Чонын хувьд галзуугийн шинжтэй байсан бөгөөд айлын хоёр үхэр ноцож, мөн хоёр нохойтой уралцаж нэлээд хүч чадлаа барсан бололтой. Харин ч хүний аминд хүрэлгүй өнгөрсөн нь зол боллоо гэдгийг ноцуулсан залуу ярьжээ. Тэрбээр одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд одоо ч шокийн байдлаасаа гарч чадахгүй айдас хүйдэстэй байгаа аж. Гэр орондоо ч хашаа хороондоо ч тайван явж чадахгүй байдалд хүрсэн гэнэ. Шарга морьтод хүүхдийн зуслан байдаг бөгөөд хэрвээ зун зусланд хүүхдүүд байх үед хээрийн урилгагүй зочин гэнэт гарч ирж, хүүхдүүд рүү дайрч урж ноцвол яана аа. Нийслэлд чоно орж ирээд хүн хазаж байгаа нь аюул хаяанд ирсэний харанга дохио.

Өлөн, галзуу чоно сүргээрээ орж ирэхийг ч үгүйсгэхгүй юм. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох яам болоод харьяа газрууд нь анхааралдаа авах ёстой юм шүү.

О.Сайхан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex