Нэр дэвшигч Ж.Сандагсүрэн сурталчилгааны нээлтээ хийлээ
Сонгинохайрхан дүүргийн V хорооноос дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ж.Сандагсүрэн сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ. Нэр дэвшигч Ж.Сандагсүрэнгийн хувьд Сонгинохайрхан дүүрэгтэй 2000 оноос хойш ажил, амьдралаа холбосон. Тодруулбал, 2000 онд Сонгинохайрхан дүүргийн V хорооны Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан бол өнөөдөр дүүргийн Засаг дарга хүртэл дэвшин ажиллаж байна.
-1986-1996 онд Ерөнхий боловсролын 73-р сургууль -МУИС-ийн ХҮДС-ийг 1997-2001 онд Математикч-Эдийн засагч мэргэжлээр -СЭЗДС-ийг 2003-2005 онд Бизнесийн удирдлагын Магистр зэрэгтэйгээр тус тус суралцан төгссөн. -2001-2004 онд СХД-ийн ИТХ-ын Ажлын алба- Албаны дарга 2005-2013 онд "Очир-Удраа” групп- Газрын захирал -2013-2016 УИХ-ын Тамгын Газар- Гишүүний зөвлөх зэрэг албыг хашиж байсан бөгөөд 2012 оноос одоог хүртэл дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм. Энэ удаагийн сонгуульд МАН "Бүрэн итгэл- Бүрэн хөгжил” уриа дэвшүүлж, "Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөж байна. "Аз жаргалтай” хот мөрийн хөтөлбөрт амьжиргааны баталгаажих түвшинг дээшлүүлж, хамгаалах, эрх зүйн орчинг бүрдүүлэх, Санхүү бизнес, хөрөнгө оруулалт, Хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил, Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн таван чиглэлээр нийслэл хотын өнгийг өөрчлөх ажлууд төлөвлөгджээ.