Алеппог чиглэсэн агаарын цохилтын ажиллагааг хумихаар шийдвэрлэжээ
Сирийн хойд нутгийн Алеппо мужид хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс босогчдын хяналтад байгаа бүс рүү чиглэсэн агаарын цохилтын ажиллагааны тоог цөөрүүлнэ гэж Сирийн зэвсэгт хүчин мэдэгдлээ.
Манай зэвсэгт хүчин Алеппогийн ажиллагааг амжилттай явуулж, тус хотын зүүн хэсэгт байгаа босогчдод хүрэх хангамжийн бүх замыг тасалсан тул агаарын цохилтын тоог цөөрүүлэх шийдвэр гаргалаа гэж Сирийн зэвсэгт хүчний ерөнхий командлал мэдэгдсэн байна.
"Алеппо хотын зүүн хэсэгт босогчдын хяналтад байсан бүх чухал секторуудыг устгасан. Тиймээс Алеппо хотод хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс террористуудын байрлалд өгч буй агаарын цохилт болон их бууны галлалтыг багасгахаар шийдвэрлэлээ. Ингэснээр иргэд тухайн газар орноос гарах боломжтой болно” гэж мэдэгдэлд дурджээ.
Өрнөдийн орнууд, ялангуяа АНУ агаарын цохилтоо зогсоохыг ОХУ болон Сирийн Засгийн газраас шаардсаар байгаа билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.