Эмэгтэйчүүд нас ахих тусам сексээс илүү их таашаал авдаг
Эмэгтэйчүүдийн нас ахих тусам тэдэнд сексийн харьцаа илүү их таатай мэдрэмж өгдөг болохыг Питтсбургийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа харуулж байна.
Уг судалгааг 46-59 насны 39 эмэгтэйтэй хийсэн ярилцлагад үндэслэн гаргасан байна. Эмэгтэйчүүд нас ахих тусам тэдний бэлгийн харьцаанд орох давтамж буурдаг хэдий ч сексээс авах таашаал нь нэмэгддэг гэж доктор Холли Томас тэргүүтэй эрдэмтэд дүгнэсэн байна.
Бие махбодийн талаарх эмэгтэйчүүдийн мэдлэг нь нэмэгдэж, юу хүсч байгаагаа сексийн хамтрагчдаа санаа зовохгүйгээр хэлдэг болсноор эмэгтэйчүүдийн бэлгийн амьдрал сайжирдаг байна.
Үүний зэрэгцээ эрэгтэй хамтрагчийн бэлгийн сэрэл буурч, бэлэг эрхтний чангаралт муу байх нь эмэгтэйчүүдийг сэтгэл хангалуун бус байлгадаг гол хүчин зүйлүүдийн нэг аж.
Холли Томасын өмнө нь хийсэн судалгаагаар 60 нас гарсан эмэгтэйчүүд төсөөлснөөс илүү олон удаа бэлгийн харилцаанд ордог болохыг тогтоосон байна.