Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японд айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-ны өдрүүдэд Японд албан ёсны айлчлал хийхээр болов. Энэхүү айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Японы Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийхийн зэрэгцээ Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохиролцох юм байна.
Тэрбээр Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхах ажээ. Түүнчлэн "Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцох аж.
Сэтгэгдэл байхгүй байна.