Засгийн газрын хуралдаан өнөөдөр болно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 11 цагт хуралдаж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх "Экспортыг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын гадаад томилолтын дүнгийн талаар мэдээлэл сонсоно.
Та бүхэнд өнөөдөр хуралдах тус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг хүргэж байна.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
2 |
Канад Улсын парламентын Нийтийн танхимын даргын айлчлалын дүнгийн тухай* |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
3 |
Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажлын хэсгийн хуралдааны тухай* |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
4 |
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай |
Б.ЧОЙЖИЛСҮРЭН |
5 |
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх "Экспортыг дэмжих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл |
Б.ЧОЙЖИЛСҮРЭН |
6 |
Боловсролын салбарт 2017 онд концессоор хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай |
Б.ЧОЙЖИЛСҮРЭН |
7 |
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл |
С.БЯМБАЦОГТ |
8 |
Протоколын төслийг эгүүлэн татах тухай |
Д.ОЮУНХОРОЛ |
9 |
Бусад асуудал* |
Ж.ЭРДЭНЭБАТ |
Танилцуулах асуудал |
||
10 |
Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын талаар |
Ж.МӨНХБАТ |
11 |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон дүнгийн талаар |
Ц.МӨНХ-ОРГИЛ |
12 |
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар |
Д.ОЮУНХОРОЛ |
Сэтгэгдэл байхгүй байна.