Эмэгтэй реппэр Mrs.M "секс симбол"-ын охин байжээ
"Шинэ үе” хамтлагаасаа гарч, "U Film”-ийг байгуулан, "Ганц бие бүсгүйчүүд 1, 2”, "Тютю” зэрэг уран сайхны киног бүтээгээд байгаа жүжигчин, найруулагч Г.Ундармаа дараагийн уран бүтээлдээ орсон байна.
Тэрбээр одоогоор "Х-Түц” продакшинд харьяалагдаж, хошин урлагтаа эргэж ирээд байгаа ч кино уран бүтээлээ орхигдуулаагүйгүйгээр барахгүй өрөв дэх киноныхоо гол дүрд уран бүтээлээсээ завсарлага аваад байгаа авьяаслаг жүжигчдийн нэг О.Энхтуулыг урьж, тоглуулжээ.
Жүжигчин О.Энхтуул түүний урилгыг хүлээн авч, Герман улсаас хоёр сарын өмнө ирчихээд тун удахгүй буцах гэж байгаа аж. Найман жилийн турш эх орондоо ирээгүй жүжигчин бүсгүйг хэвлэлийнхэн онцолсоор байна.
Түүнчлэн О.Энхтуул буюу "секс симбол"-ын нэгэн нууц задарсан юм. Энэ бол түүний охин эмэгтэй реппер Mrs.M юм. Хэзээ ч нүдээ харуулдаггүй, нууцлаг энэ эмэгтэйг дуучин Э.Энхзолтой хамтран дуулж, дүрсжүүлсэн "Single Ladies-2" киноны дуугаар хүмүүс сайн мэдэх биз ээ.
Mrs.M хэмээх нууцлаг нэгэн эмэгтэй реппер өөрийнхөө хүслээр бүхнийг хийхийг эрмэлздэг бөгөөд саяхан цомгоо өлгийдөн авсан тухай түүний ээж, О.Энхтуул хэлсэн юм.
Ямартай ч ээжийнхээ урлагийн замналыг охин нь үргэлжлүүлэхдээ тайз, дэлгэцийн урлагаар биш харин Монголын хип хоп ертөнцөд цахиур хагалах бололтойдог шүү.
Mminfo.mn