“Барселона” Алеша Видалыг зарна
Испанийн алдарт "Барселона” клуб өвлийн солилцоо наймааны цонхоор багийн хамгаалагч Алеша Видалыг зарахаар болжээ. Sport.es-ийн мэдээлж байгаагаар өнгөрсөн зун "Севилья”-гаас 18 саяар худалдаж авсан хамгаалагчаа "Барса” 13 саяар зарах юм байна.
"Барса”-гийн удирдлагууд түүнийг өөрөө багаа өөрчлөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн хэмээн мэдээлж байгаа аж. Түүнийг Италийн "Интер”, "Милан” болон "Наполи” клубүүд сонирхож байгаа юм байна. Алеша Видал энэ улиралд Испанийн Ла лигт ердөө ганцхан тоглолтод л оролцоод байгаа юм.
Mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.