Нийтийн тээврийн 943 автобус иргэдэд үйлчилж байна
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжилт сонгууль өнөөдөр болж байна.
Тиймээс иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн гаралт болон ажлын өдрийн цагийн хуваариар өглөөний 06:45 цагаас оройны 22:30 хүртэл ажиллуулахаар зохицуулсан байна.
Мөн өнөөдөр их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарч байгаа аж.
Сэтгэгдэл байхгүй байна.