Энэ ням гаригт нэмэлт санал хураалт авна
Өчигдөр болж өнгөрсөн сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч чаналаа өгсөн дүн гарчээ.
Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн хороонд бүртгэлтэй сонгогчдын 50-аас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд тухайн санал хураалт хүчин төгөлдөр болно. Энэ дагуу нийслэлийн 152 хорооны 79 хороон дээр ирц хүрээгүй байна. Иймд нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны ням гарагт явуулахаар болжээ.
Тус нэмэлт санал хураалтад өчигдөр саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм. Үүнээс гадна нийслэлийн хэмжээний 398 санал авах байрны 49-д нь техникийн тооллого явуулахаар шийдвэрлэжээ.
НИЙСЛЭЛД НЭМЭЛТ САНАЛ ХУРААЛТ ЯВАГДАХ ТОЙРОГ, ХЭСЭГ
Сүхбаатар дүүрэг:
1, 3, 9, 10, 11 дүгээр тойргийн хороод
Хан-Уул дүүрэг:
2, 3, 4, 11, 15 дугаар тойгийн хороод
Баянгол дүүрэг:
1, 3, 4, 5, 6, 7, 10, 20 дугаар тойргийн хороод
Баянзүрх дүүрэг:
2, 3, 4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 22 дугаар тойргийн хороод
Чингэлтэй дүүрэг:
4, 5, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 дүгээр тойргийн хороод
Сонгино хайрхан дүүрэг:
1, 2, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 25, 26, 28, 29, 31 дүгээр тойргийн хороод
Багануур дүүрэг:
5 дугаар тойргийн хороо
Сэтгэгдэл байхгүй байна.