Энэтхэгт хүн барьж идсэн барыг устгажээ
Хүн барьж идсэн барыг зургаан долоо хоног гаруйн хугацаанд эрж хайсны эцэст олж устгасан тухай Энэтхэгийн албаны хүмүүс мэдэгдлээ.
Энэ эм бар Энэтхэгийн хойд нутгийн Уттаракханд мужид хоёр хүнийг барьж идэж, таван хүнийг гэмтээжээ.
Бар хүн рүү халдсан тохиолдол газар тариалангийн бүс нутагт олонтоо гарсан тул тариачид айж сандарсны улмаас ургацаа хурааж чадахгүйд хүрчээ.
Энэтхэг нь барын тоо толгойгоороо дэлхийд тэргүүлдэг улсуудын нэг юм.