Д.Трампын хөшөөг 22 мянган доллароор худалджэ
Өнгөрсөн амралтын өдөр Лос-Анжелес хотод болсон дуудлага худалдааны явцад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч, тэрбумтан Дональд Трампын нүцгэн хөшөө 22 мянган долларын үнэд хүрчээ.
Алдартнуудын эд зүйлийг дуудлагаар худалддаг "Julien’s Auctions” дуудлага худалдааны газар уг хөшөөг худалдсан байна.
Нэрээ нууцлахыг хүссэн урлагийн бүтээл цуглуулагч нэгэн хүн Трампын хөшөөг худалдан авсан бөгөөд энэ хөшөө нь дуудлага худалдааны үеэр "хамгийн их анхаарал татсан бүтээлүүдийн нэг” байжээ.
Анх тооцоолж байснаас илүү өндөр үнээр хөшөөг худалдсан гэж "Julien’s Auctions” мэдэгдэв.
Д.Трампын ийм нүцгэн хөшөөнүүд Сан-Франциско, Сиэтл, Кливленд болон Нью-Йорк хотуудад мөн байдаг ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.