Ирэх онд иргэдийн хүртэх хишиг

2

 

 

Ирэх оны улсын төсвөөс иргэд их зүйл хүлээхгүй байгаа. Нэгэнтээ цалин, тэтгэвэр нэмнэ гэж найдах нь бүү хэл, одоо авч байгаа халамжийн үйлчилгээг зогсоочихгүй байгаасай гэж ханцуйн дотроо залбирч буй. Учир нь шинэ засаг энэ оны төсөвт тодотгол хийхээр анхны төслөө хэлэлцэхдээ сар бүр олгож байсан хүүхдийн мөнгийг тасалдуулан, түр зогсоож, өөрчлөлт оруулсан. Айл өрхийн амьжиргааны түвшин хэрхэн тогтоон тооцсныг мэдэхгүй, зорилтот бүлгийн 60 хувьд хамрагдах хүүхдүүдийн мөнгийг олгож байна. Үлдсэн 40 хувьд багтсан хүүхдүүдийн мөнгийг банкинд хүүгүй хадгалж байгаад өгнө гээд хүүгүй "шилэн данс”-нд хийчихсэн. 

 

 

Харин ахмадуудад горьдлого тээлгэн, цаасан дээр баталсан ч амьдралд мөрдөгдөөгүй хуулийг буцаан татаж, дахин өөрчлөлт оруулан хэлэлцэж байна. Хамтын тэтгэврийн хууль энэ төр, засгийн үед "Насны хишиг” болон хэлбэр, агуулга нь өөрчлөгдөв. Ямартай ч парламентаар 2017 оны улсын төсвийн хэлэлцүүлгийн дагалдах хуулиуд багтан хэлэлцүүлж байна.

 

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр "Насны хишиг”-ийг хэлэлцэж байгаа. Энэ хуулийн төслөөр 70-79 настай ахмадуудад 100 мянга, 80-89 настай ахмадуудад 200 мянга, 90-ээс дээш настай ахмад настанд 300 мянган төгрөгийн Насны хишгийг жилд хоёр удаа олгохоор тусгажээ. Засгийн газрын оруулж ирсэн энэ хувилбараар жилд 20.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Насны хязгаараар 70-79 настай иргэдийн тоо 57624, 80-89 настнууд 11700, 90 ба түүнээс дээш настай ахмад 2400 байна гэсэн судалгаа гарчээ. "Насны хишиг”-т нийтдээ 78816 ахмад хамрагдахаар тооцсон аж.

 

Шинэ Засгийн газрын оруулж ирсэн энэ хуулийн төслийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн нэр бүхий иргэн ҮХЦ-д өгсөн байгаа. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар тэтгэврийн нас эмэгтэй 55, эрэгтэй 60-аас эхэлдэг. Харин хуулийн төслөөр "Насны хишиг” хүртэх нас 70-аас эхэлж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэж иргэд үзжээ. Хуулийн хэлэлцүүлгийн явцад Үндсэн хуулийн цэц хуралдан иргэдийн гомдлыг хэлэлцэх байх. Энэ асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэц хуралдаанаараа гаргавал парламент хуулиа эргэн харах байх. Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээс уг хуулийн үйлчлэх хүрээ шалтгаална.

 

УИХ-ын гишүүдийн хувьд Насны хишигийг 60 наснаас эхлүүлэх санал гаргаж байсан. Харин 60 наснаас "Насны хишиг” олгох нь төсвийн санхүүжилтийг огцом нэмэгдүүлнэ гэж Засгийн газар үзэж байна лээ. Засгийн газар 60 бус 65 наснаас гэж урьдчилсан тооцоолол гаргасан байсан. Ямартай ч "Насны хишиг”-т 65-69 насны ахмадуудыг хамруулан тооцвол 43 мянган иргэн байгаа гэнэ.

 

Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд төсвөөс жилд 50 орчим тэрбум төгрөг шаардагдаж байжээ. Харин эдүгээ "Насны хишиг”-ээр 78 мянган ахмад хамрагдаж, 20 орчим тэрбум төгрөгийн дарамт төсөвт үүсэхээр байгаа. Тиймээс төсөвтөө багтаагаад, ахмадуудын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тэнцвэртэй олгох хэрэгтэй гэсэн саналыг зарим гишүүн гаргаж байсан юм. Нөгөөтэйгүүр "Насны хишиг”-т ахмад настуудыг хамруулж чадахгүй бол тэтгэврийг нь нэмээд явчих хэрэгтэй гэсэн санал ч цухалзуулж байна. Гэхдээ өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд тэтгэвэр 21000 төгрөгийн нэмэлтээс дээш гарахгүй юм шиг билээ. Манай улсын хүн амын дундаж насжилт 65. Гэтэл түүнээс дээш насжилтаар "Насны хишиг” тогтоох нь буруу гэсэн шүүмжлэл дагалдаж байсан.

 

Ер нь Хамтын тэтгэврийн хуулинаас эхлээд энэ асуудал нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж, маргаан дагуулж байсан. Харамсалтай нь анх батлагдсан хууль нь амьдралд хэрэгжилгүйгээр буцаан татагдаж, дараагийн хуулийн төсөл нь ахмадуудын тоог хумисан хэлбэрээр оруулж ирж байгаад нийгэм өнөө ч бухимдалтай байгаа. Хууль тогтоогчдын зүгээс энэ асуудлыг нэг тийш нь болгож, нийгэмд хэрэгжүүлээд эхлэх ёстой гэсэн улс төрийн шийдэлд хүрсэн бололтой.

 

Энэ удаад "Насны хишиг”-ээ хүлээсэн ахмадууд төрийн сүлдэндээ залбираад сууж байгааг эрхэм түшээд ухаарсан биз ээ. Тэгээд ч ирэх оны төсвөөс нийгэмд чиглэсэн ганц төсөл нь энэ. Хэдийгээр томоохон ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулна гэж байгаа ч "Тавантолгой”-гоос энэ удаад иргэд хишиг хүртэхгүй. "Сайн хувьцаа”-гаар сонгуулийн өмнө зарим иргэн 1072 хувьцаанаасаа төрд арилжаалан 300 мянган төгрөг авч башийсан. Гэхдээ заримынх нь үлдэгдэл мөнгө буюу 100 мянган төгрөг хоёр сонгууль дамнаад ч дансанд нь орж ирээгүй сурагтай. 

 

Тиймээс ирэх оны улсын төсөв 2.5 их наядаар алдагдалтай батлагдахаар хэлэлцэгдэж байгаа ч энэ удаад төр, засгийн түшээдэд "Насны хишиг”-ийн санхүүжилтийг тусган, олгохоор өөр гарцгүй болсон дог. Харин Засгийн газрын оруулж ирсэн эхний хувилбараар явагдах нь уу, эсвээс өөрчлөгдөх эсэхийг хэлэлцүүлгийн явцад шийдэгдэх болно.

 

Н.Энхлэн

Shuud.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

http://www.unroutardpeinard.com/length/meotina-haute-talons-chaussures-femmes-gr
ande-taille-34-43-bout-rond-en-cuir-verni-talon-carr%c3%a9meotina haute talons chaussures femmes grande taille 34 43 bout rond en cuir verni talon carr茅
tr猫s classe chaussures stinger fur jeffrey campbell noir femme 脿 lacets patent l茅opard http://www.mothersday2017s.com/have/tr%c3%a8s-classe-chaussures-stinger-fur-jeff
rey-campbell-noir-femme-%c3%a0-lacets-patent-l%c3%a9opard

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex