Төр алдаагаа засахаар шийдлээ

3

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хүүхдийн мөнгө олгох тогтоолд өөрчлөлт оруулах төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-ын даргад өргөн барилаа. Тодруулбал УИХ-ын тогтоолд байгаа амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно гэсэн заалтыг хасах нь зүйтэй хэмээн үзжээ. Төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх хүсэлтэйгээр өргөн барьсан бөгөөд ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудал шийдэгдэх байх.

 

 Засгийн газраас 2012 оны 10 дугаар сараас эхлэн Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг олгож эхэлсэн. 2015 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1 сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход зориулан 246.7 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа аж.

 Эдийн засгийн хүндрэлийн улмаас хүүхдийн мөнгө хөтөлбөрт зориулсан төсвийг багасгаж Хүний хөгжил сангийн 2016 оны төсөвт 144.0 тэрбум төгрөгийг төсөвлөн баталсан. Хүүхдийн мөнгөнд зарцуулах хөрөнгийг бууруулсантай холбогдуулан УИХ-аас 2015 оны 103 дугаар тогтоол гаргаж, хүүхдийн мөнгийг зөвхөн өрхийн амьжиргааны түвшингийн 1-17 дугаар бүлгийн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн юм.

 Харин энэ шийдвэр асуудал дагуулж, төр хүүхэд алагчилсан буруутан болоод байсан юм. Тиймээс Ерөнхийлөгч, Засгийн гарын тэргүүн болон УИХ-ын даргатай ярилцаж, хүүхдийн мөнгийг өмнөх жишгээр олгохоор болсноо олон нийтийн сүлжээгээр дуулгасан билээ. Өөрөөр хэлбэл өрхийн амьжиргааны түвшингийн 18-20 дугаар бүлэг буюу "баячуудын” 128.795 хүүхэд дээр нь судалгаанд хамрагдаагүй өрхийн 297.475 нийт 426.3 мянган хүүхэд эх орны хувь хишгийг хүртэх эрх нь сэргэсэн гэсэн үг.

 Ингэснээр Монгол Улсын 0-18 хүртэлх насны бүх хүүхэд сар бүр 20 мянган төгрөгийн дэмжлэг авах боломжтой болж буй юм.  Хүүхэд алагчиллаа, хүүхдээс 10 доллар харамлалаа гэх мэтээр багагүй баалуулсан төр алдаагаа засахаар шийдсэн нь энэ.

В.Бат

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

princess diamond engagement ring trapezoids blue http://www.sekeayar.com/loysburg_vaiden/how-to-use-water-hammer-arresters-to-sto
p-banging-water-lines 3 vintage oak wood chairs slat back. mpls metro cheap http://www.sekeayar.com/manifest_pinebend/vintage-joe-camel-special-lights-cigar
ette-pack-flip-top stanley 123 piece mechanics tool set only 44.97 free http://www.sekeayar.com/margarita_india/toilet-snake-auger-3-plumbing-hardware black husky socket set http://www.sekeayar.com/marvell_kenilworth/dkny-womens-city-link-red-stainless-s
teel-bangle-bracelet
chanel pre owned 1994 chanel medallion gold chain pendant http://www.ngosusa.com/hayes_fortbenton/chanel-pre-owned-1994-chanel-medallion-g
old-chain-pendant

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex