Моуриньо нэгдүгээр сард Рүүниг явуулна
Английн алдарт "Манчестер Юнайтед” клубын дасгалжуулагч Жозе Моуриньо ирэх нэгдүгээр сард Рүүниг явуулахаар болсон талаар ESPN мэдээллээ. Португал мэргэжилтэн эдүгээ 31 настай довтлогчийг багийн ирээдүйн төлөвлөгөөнд багтахгүй гэж үзсэн аж.
Уг нь энэ улирлын эхэнд Жозе Моуриньо түүнийг багийн хамгийн гол тоглогч байх болно хэмээн мэдэгдэж байсан. Гэвч түүний үзүүлж байгаа тоглолт "Онцгой нэгэн”-ий урмыг хугалсан бололтой. Рүүни энэ улиралд ердөө ганц гоол оруулаад байгаа юм.
Mminfo.mn