Моуриньо Икарди юм уу Обамеянг нарын нэгийг авахаар төлөвлөж байна
Английн "Манчестер Юнайтед” Францийн "ПСЖ” клубын экс довтлогч Златан Ибрагимовичийг сонирхохоо больсон байна. The Times-ийн мэдээлснээр өдгөө 34 настай Швед довтлогчийн төлөөлөгч Мино Райлотай "Улаан чөтгөрүүд”-ийн дасгалжуулагч Жозе Моуриньо уулзаж, хэлэлцээр хийсний дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн аж.
Улмаар Муориньо арай залуу довтлогч авахаар сонирхож байгаа бөгөөд "Интер”-ийн Мауро Икарди болон "Боруссия Дортмунд”-ын Пьер-Эмерик Обамеянг нарын нэгийг авахаар төлөвлөж эхэлжээ.
Харин Ибрагимович Катар юм уу АНУ-ын МЛС лиг, эсвэл Хятад руу явж карьераа үргэлжлүүлж магадгүй байгаа ажээ. Харин Моуриньо энэ зуны солилцоо наймааны цонхоор төвийн хамгаалагч болон төвийн хагас хамгаалагч тэргүүтэй гурван од тоглогч авахаар төлөвлөж байгаа юм байна. Тэр дунд "Ювентус”-ын Пол Погбагийн нэр багтаж байгаа ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.