Автобуснууд түгжрэл үүсгэж, осол гаргаж байна
Өчигдөр буюу энэ сарын 25-нд Замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээний автобустай холбоотой 21 зөрчил бүртгэгджээ.
Үүний 11 нь зам тээврийн осолд холбогдсон байна. Харин 10 нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалан түр буюу удаан зогсолт хийж замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, түгжрэл үүсгэж иргэдийг бухимдуулсан байна.
Иймд нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагууд үйлчилгээнд явуулж буй тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж замын хөдөлгөөнд оролцуулах, тогтмол хяналт тавих, техникийн саатлаар зогссон нөхцөлд түргэн шуурхай эвдрэл, гэмтлийг засах, зам чөлөөлөх арга хэмжээ авч байх, жолооч нарын ур чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай байгааг замын цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл байхгүй байна.