Явган зорчигчийг мөргөөд хэргийн газраас зугтаажээ
Өчигдөр Нийслэлд зам тээврийн хоёр осол бүртгэгдсэн байна. Тодруулбал, ЧД-ийн нутаг Яргайтын 38-593 тоот хашааны урд замд амины "T.Estima” маркийн автомашины жолооч М нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ.
Мөн СХД-ийн нутаг Авто Ауро хорооллын замд амины T.Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч ганцаараа явж байсан 5 настай Т-г мөргөж гэмтээсэн байна. Амралт зугаалгын цаг дуусах дөхөж ажил болон хичээлийн шинэ жил удахгүй эхлэх гэж байна.
Орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал энэ үед эрс нэмэгддэг. Учир нь амралт зугаалгаар явсан иргэд хувийн зохион байгуулалт, цаг хугацаагаа зөв тооцоолоогүйн улмаас хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаагүй замын хөдөлгөөнд оролцсноос болж зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцлийг бий болгож хүний амь нас эрүүл мэнд хохирдог. Иймд тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч та хамгийн хайртай дотны хүнээ тээвэрлэж аюулгүй байдлыг нь хангаж яваа бол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, архи согтууруулах ундааны ззүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж, өөрсдийнхөө болон бусдын амь нас эрүүл мэндийг аливаа осол гэмтлээс урьдчилан сэргийлж аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
О.Сайхан
Сэтгэгдэл байхгүй байна.