Газрын тосны хайгуул ус, агаар, хөрсөнд сөрөг нөлөөтэй гэж дүгнэжээ

4

Түрүүч нь http://www.polit.mn/content/84420.htmhttp://www.polit.mn/content/84461.htm

Засгийн газрын шийдвэрээр "Гладвилл” компанид газрын тосны хайгуулын эрхийг олгосон учраас юу ч болсон ажил үргэлжлэх ёстой. Монгол Улс, Увс аймгийнхан газрын доорх баялгийнхаа нөөцийг мэдэж авах хэрэгтэй, гадныхнаар нөөцөө тогтоолгочихоод ашиглах эрхээ бид мэдье. Газрын тосны хайгуулын ажил байгаль орчин, хүн амьтанд ямар ч нөлөөгүй гэж цэцэрхэх хүмүүс олон байна. Засгийн газар зөвшөөрсөн л бол нутгийн уугуул иргэдийн эрх ашиг хөсөр хаягдах нь хамаагүй, байгаль орчин дордох нь бүр падгүй гэж үү. Үнэндээ өнөөдрийг хүртэл төр засаг нь ийм сэтгэлгээгээр баялагтаа хандсаар гадныханд өгөөш болж, мөнгө цүнхэлсэн хар, шар ноёнтнууд алтыг нь авчихаад авдрыг нь хөмөрч орхидог жишээ Монголын өнцөг булан бүрт байна. Яг энэ сарын байдлаар Монгол орон даяар 3924 тусгай зөвшөөрөл эзэмшигч 14.7 сая га талбай дээр ашигт малтмалын хайгуул, олборлолтын ажлыг хийж байгааг Ашигт малтмал, газрын тосны газрын статистик мэдээлэлд дурджээ. Зөвшөөрөл эзэмшигчдийн олонх нь хилийн чанадын эрхмүүд. Тэд сая сая га-гаар хэмжигдсэн газар нутгийн маань баялгийг ашиглаад Монгол Улсад ямар өгөөж өгч буйг өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал бэлэхнээ харуулах биз ээ. Ялангуяа байгаль орчин, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хумхын тоос болгож орхисныг төв сууринд тансаг хауст тухласан ширээний цаанаас өндөлзөгчид хэрхэн мэдэх билээ.

 

Газрын тосны хайгуул ус, агаар, хөрсөнд сөрөг нөлөөтэй гэж дүгнэжээ

 


 

Газрын тосны хайгуулын ажил байгаль орчинд хамгийн халтай байж болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан анхааруулжээ.

 

Өмнөтгөл яриаг ингээд өндөрлөж, Увс аймгийн Тэс сумын сумын малчид газрын тосны хайгуулын үйл ажиллагааг эсэргүүцсэн үйл явдлын сурвалжлагыг үргэлжлүүлье.

Тэс сумын иргэдэд "Гладвилл” компанийн зүгээс "Хайгуулын ажил байгальд ямар ч хор хөнөөлгүй. Бэлчээр, ургамалд нөлөөлөхгүй. Харин ч танай нутаг оронд хөрөнгө оруулалт орж хөгжинө. Бүгд ажлын байртай болно. Тэгээд ч энэ ажил Засгийн газрын шийдвэртэй учраас хийж л таарна” гэж удаа дараа ярьжээ. Аймаг, сумын удирдлагуудын зүгээс ч "Дээрээс ажил үргэлжлүүлэхийг шаардаж байна. Ер нь газрын доороо ямар баялагтай байгаагаа Увсынхан мэдээд авах ёстой” гэцгээжээ. Гэвч дээрх чамин тансаг үгс бодит байдал дээр хоосон цуурай болж эхэлсэн нь харамсалтай. Гэрээ байгуулснаас хойш нэг жил хагасын хугацаа өнгөрөхөд Увс аймагт газрын тосны хайгуулын хөрөнгө оруулалт энэ гээд харуулах сэтэрхий зүү ч алга. Харин ч бүр газар нутгийнх нь 90 хувь нь судалгааны талбайд орчихсон Зүүнговь сумын дарга нар, өвөлжөөгөө алдах эрсдэлтэй болчихсон 160 малчинд тэнгэр хол, газар хатуу болчихоод байна. 3100 км.кв талбай дээрээ 300 000 мал нь багтаж шингэхгүй зэргэлдээх сумдаа түрээсээр оторлуулдаг Тэс сумынхан нутаг дэвсгэрийнхээ гуравны нэг буюу 1100 км.кв талбай дээр нь санал, зөвлөмжгүйгээр газрын тос хайхаар болсныг толгой сэгсрэн гайхаж байна лээ. Газрын тосны хайгуулын талбайд Тэсийн олон малчны өвөлжөө хаваржаанаас эхлээд онгон дагшин газар нутаг, өвгөд хөгшдөө буурилуулсан энгэр, толгод, орон нутгийн тусгай хамгаалалттай талбай цөм багтжээ.

Үүнээс гадна газрын тосны хайгуулын ажил байгаль орчинд хамгийн халтай байж болохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан анхааруулжээ. Тодруулбал, Тэс, Зүүнговь, Наранбулаг суманд хийх хайгуул, судалгааны ажлын явцад байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг өнгөрсөн зургадугаар сарын 28-нд тус яамныхан хийсэн байна. Үнэлгээгээр агаар, ус, хөрс, ургамал, амьтан болон нутгийн уугуул иргэдэд олон талын сөрөг нөлөө учруулах эрсдэлтэйг онцолсон байна.  Тухайлбал, бохирдуулагч болон аюултай хортой бодис агаар мандалд ялгарахаас эхлээд дуу чимээ, доргио чичиргээ гэрлийн болон дулааны нөлөөллийн цахилгаан соронзон цацраг газрын тосны хайгуулын явцад үүснэ гэжээ. Нутгийнхны эмзэглэж буй гол зүйлийн нэг болсон хөрс эвдрэх, доройтолд орох асуудал ч байгаль орчны мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан байна. Хайгуулын явцад хөрс эвдэрч, бохирдохоос гадна цөлжилт үүсэх эрсдэлтэй үнэлэгджээ. Мөн ховор, нэн ховор ургамал, амьтан ч хайгуулын талбайд орсон бөгөөд тэдгээр бүгд өртөх эрсдэлтэй учраас нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж үзжээ.

 "Гладвилл” компанийн эзэмшиж "Увс-1” талбай Увс, Хяргас нуурын хөвөөгөөр дайран өнгөрч буйг анхааралгүй өнгөрч болохгүй. Ялангуяа Увс нуурт нэг км-т хайгуулын талбай дөхөж очсон нь орон нутгийн иргэд гэлтгүй байгаль орчны мэргэжилтэн, судлаачдын санаа зовоосон асуудал болж буй. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий үнэлгээгээр "Хайгуулын ажил гадаргын болон газрын доорх усны нөөцийн хомсдол үүсгэнэ, бохирдуулна” гэсэн нь бүр ч сэтгэл түгшээсэн анхааруулга болов. Тэс сумынханд хүргүүлсэн эл дүгнэлтийг нутгийнхан болон сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн гишүүд "Увс нуур тойрсон талбайд 400 гаруй цооног өрөмдөнө гэж байгаа. Дунджаар 2000 метрийн гүнтэй цооног өрөмдөхөд Увс нуур руу цутгах ёстой гүний усыг ашиглана. Бохир, хортой усаа нуур руу цутгана. Судалгааны ажлын хүнд даацын автомашинууд газрын хөрсийг эвдэж байна. Зөвхөн хөрс эвдрээд зогсохгүй нарийн ширхэгтэй тоосонцор 5-10 км газрыг бүрхэж хүн, мал, ургамал амьтанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй” гэж байв.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний явцад хийсэн ажлуудыг сөхөж харвал олон ноцтой зүйл харагдаж байв. Хайгуулын бүс дэх археологи, палеонтологийн олдвор хэр байгаа, түүнд хэрхэн нөлөөлөх талаар ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн Стратиграфи-палеонтологийн төвийн хоёр судлаач судалжээ. Гурван сумыг хамарсан том газарт нутагт судалгааны багийнхан өнгөрсөн тавдугаар сарын 6-17-ны өдрүүдэд ажилласан байна. Газрын тосны хайгуулын явцад түүх соёлын олдвор өртөх эсэх нь хамгийн чухал асуудал билээ. Ялангуяа гурван сумыг хамарсан том талбайд нэг дор хийсэн судалгаа өргөн цар хүрээтэй, цаг хугацаа шаардсан ажил байх ёстой. Гэтэл судалгааны багийнхан 11 хоног ажиллахдаа ихэнх хугацааг замаа туулахад зарцуулсан гэж тайлагнажээ. Өөрөөр хэлбэл, судалгааны хугацаа давчуу байснаас талбай дээр 3-5 хоног хоног ажилласан тухайгаа онцлон "Хайгуулын ажил археологи, палеонтологи олдворт сөрөг нөлөө багатай” гэж дүгнэжээ. Бүхэл бүтэн гурван сумын газар нутгийг хамарсан том талбайд хоёр судлаач ийм хугацаанд ажиллаад түүх соёлын олдворт сөрөг нөлөөгүй гэж дүгнэх нь бүрэн судалгаа болж чадах уу.

Түүнээс гадна газрын тосны нөөц хэр байгааг судлахад болох биш үү гэсэн байр суурийг орон нутгийн удирдлагуудаас эхлээд зарим иргэн хүртэл хэлж байлаа. Үнэндээ газрын тос хэмээх энэ ашигт малтмалын тухайд бол өөр. Тусгайлсан хууль, Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг Засгийн газар баталсан нь газрын тосыг хайх, ашиглахыг хамтад нь тусгасан асуудал. Нэг үгээр алт, нүүрсний орд шиг эхлээд хайгуулын нөөцийг тогтоосны дараа ашиглах эсэхийг шийдэх асуудал энд яригдахгүй. "Гладвилл” компани Засгийн газрын шийдвэрээр Газрын тосны газартай өнгөрсөн жил гэрээлсэн Бүтээгдэхүүн хуваах гэрээнд газрын тосны хувийг Монгол Улсын Засгийн газартай хэрхэн хуваах тухай тусгагдсан, Газрын тосны тухай хуульдаа ч хайгуул, ашиглалтыг хамтатган хуульчилсан нь "Увс-1” талбайд газрын тос байгаа эсэхийг мэдээд орхих асуудал биш гэдгийг харуулсан хэрэг. Нэг үгээр газрын тос илэрвэл "Гладвилл” компанид ашиглах эрх нь бүрэн бий.

Сурвалжлагын явцад Тэс, Зүүнговь сумын уулзвар нутаг Тарвагатайн хөдөөд байрласан "Гладвилл” компанийн кемп дээр очиж компанийн хяналтын инженер С.Нямбуугаас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрээр "Өнгөрсөн жилээс Малчин суманд хоёр цооног өрөмдсөн. 2016 оны ажил долдугаар сараас эхэлсэн. Олон нийтийн эсэргүүцэл, тэмцэл гарахаас сэргийлж ажлаа сонгуулийн дараа оройтуулж эхэлсэн. Энэ жил гурван суманд хоёр хэмжээст чичирхийллийн судалгааны ажлыг хийхээр төлөвлөж Наранбулаг суманд хайгуулын ажлыг хийсэн. Тэс, Зүүнговь сумын нутагт 320 тууш км судалгааны ажил хийээр байсан ч ард иргэдийн эсэргүүцэлтэй тулсан. Ажилтнуудынхаа аюулгүй байдлын үүднээс үйл ажиллагаагаа зогсоож байна” гэсэн юм.

 

Үргэлжлэл бий.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
:

magma xdj rx rx2 soft case http://www.pennynazar.com/longbranch_sutcliffe/toptul-41pcs-professional-grade-1
-4-dr.-6pt-flank-socket-set-gadw4101 10m adjustable toilet cleaner home hotel toilet sink drain cleaner cleaning tool toilet sewer blockage hand pipe dredger in toilet http://www.pennynazar.com/loysburg_vaiden/facom-short-ratchet-combination-spanne
r-set-sockets-bits-case rose gold tone swarovski element linear drop earrings http://www.pennynazar.com/manzanita_statesville/antique-gold-flower-vintage-broo
ch antique orb locket florentine silver ball locket by http://www.pennynazar.com/montavista_randleman/cloth-handbag-burberry-brown-in-c
loth
made white red hat http://www.bouncetybounce.com/bissell_turbeville/made-white-red-hat

:

http://www.sublimegospel.com/admire/new-look-tan-quilted-pocket-mini-backpack-in
-brown-lystnew look tan quilted pocket mini backpack in brown lyst
balamasa womens solid soft synthetic light weight square backpack darkblue http://www.tayfa37.com/graduation/balamasa-womens-solid-soft-synthetic-light-wei
ght-square-backpack-darkblue

:

http://www.purpleplaymusic.com/either/stx-lacrosse-backpackstx lacrosse backpack
bottega veneta small saddle intrecciato shoulder bag http://www.peoplesdailynews24.com/concept/bottega-veneta-small-saddle-intrecciat
o-shoulder-bag

:

http://www.bekasijakartanews.com/instinct/carhartt-elements-2.0-duffel-backpack-
hybrid-blackcarhartt elements 2.0 duffel backpack hybrid black
fils lacets rubans lacets cuir 1mm perles discount lacet cuir 1mm rose http://www.mothersday2017s.com/stroke/fils-lacets-rubans-lacets-cuir-1mm-perles-
discount-lacet-cuir-1mm-rose

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex