Туул гол ширгэсэн нь лицензтэй холбоогүй гэв

3

 


Туул голын сав газар дагуу буюу нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Төв амйгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт 39 газарт 30 жилийн хугацаатай ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг ажээ.  2009 оноос өмнө  олгосон дээрх зөвшөөрлүүдээс нөхөн сэргээлтээ хийгээгүй, газрын төлбөр төлөөгүй зэрэг зөрчил гаргасан 23 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж Ашигт малтмалын газар /АМГ/-аас мэдээллээ. Одоогоор Туул голын сав газарт Урт нэртэй хуулийн хүрээнд олгосон хоёр хайгуулын, 14 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээрээ гэсэн үг юм.  Тэдгээр тусгай зөвшөөрлийг яаралтай цуцлахыг иргэний нийгмийнхэн шаардаж байгаа. Тэгвэл АМГ-ын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Б.Хишигжаргал тайлбарлахдаа "Тусгай зөвшөрөөл эзэмшигчдийн хайгуул, олборлолт явуулах хугацаа хуулиараа 2037, 2038 оны үед дуусна. Тиймээс иргэний хөдөлгөөний байгууллагуудын тавиад буй шаардлагын дагуу 16 тусгай зөвшөөрлийг шууд цуцлах эрх зүйн орчин байхгүй” гэж байна.

 

2009-2014 оны хооронд буюу Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль шинэчлэгдэн батлагдах хүртэлх хугацаанд Туул голын эрэг дагуу нэг ч хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй байна. Харин дээрх хууль хэрэгжиж эхэлснээр АМГ бус нийслэл, дүүргийн Засаг дарга, Иргэдийн хурал харьяа газартаа хайрга, чулууны хайгуул хийх, ашиглах эрхийг нь олгодог болжээ.

Усны тухай болон Урт нэртэй хуульд зааснаар "Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж заажээ. Мөн "Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэсэн байна. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын мэдээллээр нийслэлийн нутаг дэвсгэр дэх Туул голын сав газарт нийт 203 лиценз буюу тусгай зөвшөөрөлийг компаниуд авчээ. 2014 оноос хойш шинээр 39 талбайд хайгуул хийх зөвшөөрлийг нийслэлээс олгосон байна. Гэхдээ мэдээж Туул голын хамгаалалтын бүсэд нэг ч хайгуулын болоод олборлолтын тусгай зөвшөөрөл олгоогүй гэдгээ нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газраас мэдээлж байгаа юм.

 Туул голын ус 20-30 км газарт тасарч, ширгэсэн нь "Хатан туул голоо хамгаалах” үндэсний хөдөлгөөнийхний ярьж, мэдээлсэн шиг элс, хайрга олборлох тусгай зөвшөөрөл олгосонтой холбоогүй гэж дээрх хоёр байгууллагын мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

http://www.wilsonandrose.com/dealer/50-adidas-zx-750-homme-pas-cher-adidas-homme
-originals-zx-750-noire-bleu-sneakers-2050 adidas zx 750 homme pas cher adidas homme originals zx 750 noire bleu sneakers 20
heavy duty clear backpack clear bag cool gray smarty http://www.wallpast.com/original/heavy-duty-clear-backpack-clear-bag-cool-gray-s
marty

:

http://www.ntmglobalnews.com/supreme/replica-prada-purse-prada-authentic-italian
-black-leather-doctor-bag-handbag-satchelreplica prada purse prada authentic italian black leather doctor bag handbag satchel
mephisto sandales femme milly acier lcmevxkas http://www.unroutardpeinard.com/until/mephisto-sandales-femme-milly-acier-lcmevx
kas