Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийг авах хүслээ Н.Золжаргалаар удирдуулж гүйцэлдүүлсэн үү

0

 

Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр "Монгол зэс” компани Худалдаа хөгжлийн банкнаас зээл босгох замаар худалдан авсан. Тэгвэл энэхүү хувьчлал олон нийтэд ил болсон цагаасаа ард түмний анхаарал өртөж, багагүй шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн захирал хэн болохоос 49 хувийн хувьчлалын ард байсан нууц ноёнтон ил болно гэх бор шувуу нисэх болов.

 

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авах гол хорыг Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал хийсэн гэх. Харин түүний ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа тухай яриа ч сүүлийн үед газар авах боллоо. Тиймээс "Эрдэнэт”ийн захирал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ойрын хүрээллээс сонгогдох магадлал өндөр байгаа тухай яриа чих дэлсэх болов.

 

Ийнхүү хардлага төрүүлэх болсон үндэслэл нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эрдэнэт” үйлдвэрийг 49 хувийг хувийн хэвшил тоож авсан нь их юм гэх утгатай зүйл ярьсантай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сард сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэрээ "Хувийн хэвшлээс "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг зориг гаргаж авах өөр компани байхгүй. Яагаад гэвэл, "Эрдэнэт”-ийн асуудал хүнд байгаа. 40 жил болно гэдэг уул уурхайн компанийн хувьд өндөр нас. Тиймээс Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монголын тал аваад, өөрчлөлт шинэчлэлээ хийгээд яваасай л гэдэг талд би байгаа” хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь өдгөө Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авахад Ерөнхийлөгчийн оролцоо байсан эс бөгөөс эрх ашгаараа оролцоотой байхыг үгүйсгэхгүй гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ""Эрдэнэт”-д миний сонирхол байхгүй” хэмээн Ц.Нямдорж гишүүнтэй хатуу үг чулуудалцаж байсан нь саяхан. Тэгвэл энэ бүхний учиг удахгүй сонгогдох Эрдэнэт үйлдвэрийн захирал ил болсноор тайлагдах бололтой.

 

Тэгвэл энэхүү ажлыг гардан гүйцэтгэсэн хүн нь Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шилжүүлж авахын тулд "Ростех” компанид 400 сая ам.доллар төлсөн гэх мэдээлэл бий. Гэтэл ийм хэмжээний мөнгийг Монголын энгийн нэг арилжааны банкнаас гаргаад шилжүүлсэн гэхээр үүнд санхүүгийн асар том үйл явц өрнөсөн байж таарна. Тэгвэл үүнийг эртнээс зохион байгуулсан байх магадлалтай харагдаж байгаа юм. Ийнхүү хардахын учир нь Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал нь 1991 оноос эхлэн Худалдаа хөгжлийн банкны үүсгэн байгуулагчийн хэмжээнд ажиллаж байгаад 2010 оноос эхлэн Монгол банкинд очсон байдаг. Энэ нь "Эрдэнэт"-ийг худалдан авах санааг агуулсан Ерөнхийлөгчийн даалгаврыг биелүүлэх боломжийг түүнд олгожээ гэх хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм. 

 

Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон 2016 оны 8 дугаар сард телевизэд өгсөн ярилцлагандаа "....бид Эрдэнэт үйлдвэрийг худалдан авахаар 2014 оноос эхлэн дансандаа мөнгө хуримтлуулж, бэлтгэж эхэлсэн.." гэсэн байдаг. Гэтэл 2014 онд Н.Золжаргал нь Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний зээл олгосон маргаанд холбогдон түүнийгээ ч сайтар тайлбарлаж чадахгүй байсаар дээрхи асуудал намжиж байсан түүхтэй. Гэтэл албан тушаалаа урвуулан ашиглаж ажиллаж байсан хувийн банкиндаа онц их хэмжээний зээл олгож, улсын вальютын нөөцийг шавхаж, ам долларын ханшийг өсгөж байсан нь "Эрдэнэт" үйлдвэрийг худалдан авах хуйвалдаанд зарцуулагдаж байсан мөнгө байхыг үгүйсгэхгүй хэмээн олон нийт хардаж байна.

 

Түүнчлэн Н.Золжаргал өдгөө ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэргэд эдийн засгийн шинжээч гэх албан тушаал хашдаг нь дээрх харлагыг улам бататгаж байх шиг. Тэгвэл энэ бүхнийг Ерөнхийлөгч үгүйсгэж, ""Эрдэнэт”-д миний сонирхол байхгүй” хэмээн Ц.Нямдорж гишүүнтэй хатуу үг чулуудалцаж байсан нь саяхан. Тэгвэл энэ бүхний учиг удахгүй сонгогдох Эрдэнэт үйлдвэрийн захирал ил болсноор тайлагдах бололтой.

 

24tsag.mn

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex